1. Авъяас-Энэ нь амжилттай сурч,ажиллах боломж олгох ба нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг эзэмших онцлог илрэлийг тусгагч бие хүний сэтгэл зүйн шинж юм.Аяъяас нь тусгай ба ёрөнхий гэж байна.
Тусгай авъас нь бие хүний сэтгэцийн зарим процесс ба чанаруудын тодорхой нэгэн үйл ажиллагаанд хөгжүүлэх боломж юм.Ерөнхий авъяас нь хүний олон үйл ажиллагааны хувьд адил чухал болох сэтгэцийн хөгжлийн онцлог хөгжих таатай боломж юм.Өөрөөр хэлбэл хүний гүйцэтгэх үйл ажиллагааг үлэмжийн өндөр амжилтанд хүргэж түүний тодорхой нэгэн хэлбэрийг илүү түргэн үр дүнтэй бүтээлчээр гүйцэтгэхэд чиглэгддэг бие хүний сэтгэл зүйн хувийн өвөрмөц онцлог чанарыг авъяас билиг гэнэ.

2. Аналь шат-Бэлгийн энерги буюу либидо хошного,шулуун гэдэс,давсаг зэрэг ялгаруулах эрхтнүүдэд төвлөрөн байрлах учир биеийн эдгээр хэсгүүдийг энэ үеийн хөгжлийн дур тачаалын бүс гэж Фрейд үзжээ.Энэ шат нь барагцаалбал 18 сар орчимтойгоос эхэлж 3 нас хүртэл үргэлжилдэг байна.Энэ насны үед хүүхэд ялгадсаа барих болон гадагшлуулахтай холбоотой зохих таашаал эдэлдэг.Шулуун гэдсийг султган хоослох үйл явцыг хойшлуулан барих замаар таашаалаа нэмэгдүүлдэг.
3. Анстеникууд-Энэ нь Кречмерийн хүний биеийн галбир тэдний зан төлөвт нөлөөлсний үр дүнд хувийн онцлог нь бий болдог гээд астеник,атлетик,пикник гэж ангилсны нэг нь.Астеникууд нь нийтэч биш бусад хүмүүстэй хамтран ажиллахдаа биеэ барьсан даруу,бүлэг доторх идэвхтэй харьцаа хязгаарлагдмал,хаалттай орон зайнаас айж шаналагчид.Хавчгар толгойтой,хавтгай цээжтэй,маш туранхай хүмүүс.Шизойд гэж нэрлэсэн зан төлөвтэй сэтгэлийн хөдөлгөөний илрэл багатай өвөрмөц сэтгэлгээний зожиг ганцаардал маягийн хүмүүс.Тэд гол төлөв шизофрени өвчинд нэрвэгддэг.
4. Анкетийн арга-Олон хүнийг хамруулах боломжтой судалгааны арга.Энэ аргыг сүүлийн үед нилээд өргөн хэрэглэж байгаа.Аноетийн аргаар судлахад ил буюу далд утгатай хэд хэдэн асуулт тавих бөгөөд судлуулагчид бичгээр хариулна.Зарим үед асуултын хариуг хэд хэдэн хувилбараар өгсөн байх учир хариулж байгаа хүмүүс тэдгээрийн дотроос өөрийн зөв гэж үзсэн хариултаа сонгон авч тэмдэглэх үүрэгтэй байдаг.Асуултанд хариулсан байдалд тулгуурлан дүгнэлт гаргадаг.Олон хүнийг зэрэг хамруулах боломжтой энэ аргын гол давуу тал нь юм.Гэхдээ судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийн зан үйлд тодорхой хяналт тавих,нэг бүрчлэн ярилцах боломжгүй байдгаараа дутагдалтай.
5. Анхаарал-Танин мэдэх процесс нь анхаарлаас эхэлнэ.Хүний аливаа үйл ажиллагаа нь ямар нэгэн тодорхой обьектыг (зүйлийг) сонгон авч түүн дээр анхаарал төвлөрөн чиглэхийг шаардаж байдаг.Тодорхой обьект буюу тодорхой үйл ажиллагаан дээр хүний ухамсрын үйл ажиллагаа чиглэн төвлөрөх процессийг анхаарал гэнэ.Анхаарал нь олон обьектуудын дундаас ямагт нэгэн зүйлийг шилж сонгож түүн дээр чиглэн төвлөрөх онцлогтой байна.Анхаарал нь хүний сэрэл,хүртэхүй,үй тогтоолт,сэтгэхүй,зохион бодох зэрэг сэтгэцийн процессуудтай нягт холбоотой хөгжиж тэдгээрийн үйл ажиллагааг үлэмж үр бүтээлтэй болгодог юм.Анхаарал төвлөрүүлэх чадварыг сургах хамгийн гол алхам бол огт юу уншихгүй,радио сонсохгүй,тамхи татахгүй,архи уухгүйгээр гав ганцаараа байж сурах явдал мөн.Анхаарлаа төвлөрүүлж чадна гэдэг бол гав ганцаараа байж чаддаг байна гэсэн үг юм.
6. Ассоциаци-(association)-ментал холбоо,сенсацууд,мэдрэмжүүд,идейнүүд эсвэл сэтгэлүүд хооронд орших хэлхээ холбоо.Өөрөөр хэлбэл нийлэмж юм.Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нийлэмжийн онол гэж байдаг.Нийлэмжийн онол нь XVIII зуунд үүссэн.Гол төлөөлөгчид Ж.Локк,Д.Гартли,д.Юм,Спенсер,Т.Браун гэх зэрэг юм.
7. Антропофипи-хүнээс айх улигт айдас.Таних танихгүй хүмүүстэй уулзах болгонд шоолох вий,элэг доог болох вий хэмээн айх ичих эмээх мэдрэмжүүд хар аяндаа бий болж гар салганах чичрэх,шээс түргэн хүрэх илрэл бүхий вегататив мэдрэлийн хөөрлийн шинжүүд үүсэж бие сэтгэлийн зовлон эдэлнэ.Хүмүүстэй уулзахаас айна.
8. Аффект-(бачимдал) богино хугацаанд илрэх хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн сэтгэлийн тэнхээний хяналт алдагдсанаас ухамсарт ихээхэн өөрчлөлт гардаг.Бачимдлын ялгагдах онцлог.
1.Хүчтэй илрэх сэтгэлийн хөдөлгөөний догдлол
2.Богино хугацааны өвөрмөц онцлогтой сэтгэлийн догдлол
3.Сэтгэлийн догдлолын илэрхий хяналтгүй байдал
4:Сэтгэлийн догдлолын нэвтрэн шингэх шинж байдал
9. Агрессин түрэмгийлэл,түрэмгий зан-"Бусдад аюул,хохирол учруулж байгаа аливаа зан үйлийг түрэмгийлэл гэнэ" Багс."Бусдыг гомдоох ба басамжлах зриудын санаатай үйлдлийг түрэмгийлэл гэнэ" Берновиц."Бусдад бие махбодийн хохирол гэмтэл учруулж байгаа үйлдлийг түрэмгийлэл гэнэ." Зильман.Гэхдээ олонхын зөвшөөр байгаа тодорхойлолт бол "өөр ямар нэгэн амьд бие махбодид басамжлал хор хохирлыг хүсээгүй байхад нь санаатайгаар учруулахал чиглэсэн зан үйлийн хэлбэрийг түрэмгийлэл гэнэ."
10. Ариусгал-Дотоод зөрчлөө арилгах асуудлыг шийдвэрлэхийн тулд өмнө нь үл ухамсарлагдуйд түрэгдэн орж орхигдсон сэтгэгдлээ дахин мэдрэх үзэгдэл.Энэ аргыг Фрейд,Брейр нар өвчтөнийг эмчлэхэд хэрэглэж байсан.Катарис гэдэг ухагдахуун эртний эмгэнэлт жүжигтэй холбоотой юм.Эмгэнэлийн театирчилсан харуулснаар үзэгчдийг сэтгэлийн хэт догдлолоос чөлөөлдөг гэдэг эртний Грек жүжгийн зохиолчид итгэж байжээ.Сэтгэлийн хөдөлгөөний догдлол ба дотоод ариусгал хэмээн Аристотель катарсисыг тодорхойлж байсан тэр утгаар нь психодрамд энэ нэр томъёог хэрэглэсэн байдаг хэдий ч Моренл уг ухагдахууны агуулгыг өргөжүүлсэн байдаг.
11. Аксиологи-Энэ нь хүний амьдралд болон үйл ажиллагаан дахь нийгэм сэтгэл зүйн бодит ба хуурмаг үнэт зүйлсийг тодорхойлох боломж олгодог.
12. Асуулга-Асуулга нь судлаачийн тодорхой асуултанд хариулт өгөх арга. Тэр нь бичгэн буюу анкет ба цаасан дээрх асуултанд хариулах. Аман гэдэг нь амаар асуултанд хариулах, судлуулагчтай хувийн холбоо тогтоох ярилцлага интервью гэж байдаг.
13. Ангийн сэтгэл зүй-Энэ нь янз бүрийн ангийн төлөөлөгчдийн харилцаа ба харилцан хандлага, харилцан хүртэхүй, харилцан үйлдлийн үйл явцад үүсэх нийгэм сэтгэл зүйн үндэс болно.
14. Ажил хэргийн харилцаа-Энэ нь хамтран үүрэг даалгавар биелүүлж буй эсвэл нэгэн адил үйл ажиллагаанд оролцогч хүмүүсийн харилцан үйлдийн үйл явц юм.Харилцаа нь шууд ба дам гэж байна.
15. Албан үүргийн харилцан хандлага-Албан үүргийн харилцан хандлага бага бүлгийн гишүүдийн мэргэжлийн хамтын үйл ажиллагааны явцад тэдний хувьд чухал зорилгод хүрэх төрөл бүрийн үүрэг даалгаврыг шийдвэрлэх үед бий болдог харилцаа хандлага юм.
16. Ардчилсан манлайлагч-Энэ нь өөрийн үзэл бодол нэгтнүүдийн идэвхийг хатуу хүрээгээр хязгаарладаггүй.Тэдэнд бүтээлч санаачлагатай илрэхийлэх боломж олгож улс төрийн үйл ажиллагааны ихээхэн чухал асуудлаар тэдэнтэй зөвлөдөг.
17. Албан үүргээс гадуурх харилцан хандлага-Албан үүргээс гадуурх харилцан хандлага бага бүлгийн мэргэжлийн ажил үүргээс гадуурх үйл ажиллагаа чөлөөт цаг хамтын амралт гэх зэрэг үед гишүүдийн хооронд бий болох харилцаа юм.Бага бүлгийн доторх харилцан хандлага нь тодорхой зарчмийн шаардлагад зохицсон байх ёстой.
18. Аттракци-Аттракци нь бусад хүнд чиглэсэн тогтвортой эерэг сэтгэл мэдрэмж төлөвшил дээр тулгуурласан,нөгөө хүнээ танин мэдэх хэлбэр юм.Энэ тохиолдолд харилцан үйлдэгч хүндээ дассан,нөхөрсөг эсвэл илүү гүн гүнзгий хувийн харилцаа хандлагынхаа хэрээр түүнийг ойлгодог хүмүүс эерэг сэтгэл хөдлөлөөр хандаж буй хүнийхээ байр суурийг ижил эн тэнцүү нөхцөлд амархан хүлээн авдаг.
19. Атлетикууд-Энэ нь их нийтэч ба нийгмийн идэвхтэй хүмүүс бөгөөд хүмүүсийн анхаарлын төвд байхыг эрмэлздэг ба хамт олныхоо дотор ноёлох байр эзлэх гэж тэмцдэг оргилуун экспрессив байдлаараа ихэвчлэн ялгардаг.Нийгмийн эерэг болон сөрөг амжилтанд хүрэх эрмэлзэл тэдэнд илэрдэг бөгөөд бусад хмүүүс түүнийг нь эсэргүүцэлтэй хүлээн авах нь цөөнгүй.Учир нь тэдний огцом цочмог ба бусдын сонирхлоос давж гарах идэвх нь бүгдэд тэр болгон таалагддаггүй.
20. Албадлага-Энэ нь сэтгэл зүйн үйлчлэлийн обьектод өөрийн зан үйлийг засах буруугаа ухамсарлахыг хүсэхгүй байгааийн эсрэг өөрийн үүргийг биелүүлэхэд тэднийг цочроож өгөх тийм аргыг хэрэглэдэг юм.Албадлага нь үнэмшүүлэлт болон хүмүүжлийн бусад арга дээр тулгуурлаж байвал зөв хэрэглэгдэнэ.Түүнийг хэтрүүлэхгүй,шохоорхохгүй,ухаалаг хэрэглэх хэрэгтэй.Юуны өмнө үнэмүүлэх харин дараа нь албадах хэрэгтэй.Сэтгэл зүйн үйлчлэлийн субьектээс тавьж буй эрс хатуу шаардлагыг ойлгохгүй байх тохиолдолд шалтгааныг тодорхойлон учрыг гарган тайлбарлаж байх ёстой.
21. Ажилчин анги-Ажилчин анги нь өөрийн нийгмийн ба материаллаг байдалдаа сэтгэл дундуур нийгмийн төвийг сахих байдал сул,ертөнцийг үзэх үзлийг чиг баримжаа хүчтэй,мэдээллийн,соёлын,сурталчилгаа ухуулганд оромтгой,бусад анги ба ниймгийн бүлгийн төлөөлөгчидтэй ойр харилцахаас их цэрвэдэг,ангийн доторх зохион байгуулалт ба нягтралын хэмжээ өндөр.Хот,хөдөөгийн адил биш амьдралын нөхцөлөөс шалтгаалан үйлдвэрлэлийн ба хөдөө аж ахуйн ажилчдын хоорондын сэтгэл зүй мэдэгдэхүйц ялгаатай байдгыг мэдэж байх хэрэтэй хөдөө аж ахуйн ажилчид ихээхэн тэсвэртэй,шаргуу сэтгэлийн хөөрөл хөдөлгөөнд автах нь бага.