90. Зориудын зан үйл ба түрэмгийллэл-Бусад зориуд хохирол учруулахад чиглэсэн байдгаараа түрэмгийлэл нь санамсаргүй үйлдлээс ялгаатай гэж үздэг.
Чухам ямар үйлдлийг зориуд хор хохирол учруулах үйлдэл гэж үзэх вэ? Гэсэн асуулт маргаантай байдаг. Зориудын үйлдлүүд гнь гаднаас шууд ажиглагдахгүй байж болно гэж үздэг. “ Санамсаргүй үйлдсэн түрэмгийлэл хэн нэгэн хүнд хор учруулж байвал түүнийг түрэмгийлэл гэж үзнэ “ гэсэн санаа юм. Тиймээс энэ нь буёсдад хор хохирол учруулж байгаа зан үйл төдийгүй ийм сөрөг дагаварт хүргэж байгаа аливаа үйлдлийг хэлнэ. ...хэн нэгэнд” махбодийн болон үг хэлээр хор учруулахад чиглэсэн зан үйлийг хэлнэ.
91. Зориуд өөрийгөө хордуулах-Суицид ба парасуицид үйлдэгчид демидрол, диазепан, цууны хүчил, архи, аспиринь фенобарбиталь хлорпромазинь нүүрсхүчлийн хийь эмийн холимог зэрэг бодисыг өндөр тунгаар хэрэглэж амий егүтгэдэг буюу хорлох оролдлого хийдэг байна.
92. Зориудын төсөөлөл-Хүний зорилготой холбоотойгоор үориг тэвчээрийн дор үүснэ.
93. Зориудын ой тогтоолт-Энэ ой тогтоолт бол хүн төрөлхтний түүхэнд олж авсан хамгийн том ололт юм.Амьдрал бидэнд тодорхой үүрэг,зорилго тусгадаг бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн тулд бид зөвхөн аяндаа ухаан санаанд тогтоогдох зүйлээр хязгаарлагдахгүй хэрэгтэй гэсэн зүйлийг тогтоох зорилго даалгавар өөрсдийнхөө өмнө тавьдаг.Тэд өөрсдийн сэдэл тэмүүлэлтэй хэрэглүүртэй,объекттой,үр дүнтэй,нарийн төвөгтэй зорилго чиглэл бүхий ой ухааны үйл ажиллагаа болж хувирна.Энэ нь сэтгэл санааны тааламжтай байдал бас чухал нөлөөтэй юм.Хүн өөрийн сонирхсон зүйлээ тогтооход хялбар байдаг бол зориудын ой тогтоолж нь тодорхой хугацааны хүчин чармайлт шаарддаг юм.Өөрөөр хэлбэл олон дахин давтсаны үр дүнд тогтоогддог байна.
94. Зохион бодохуй-Сэтгэхүйн үндсэн үүрэг нь юмс үзэгдэл,тэдгээрийн хоорондын хамаарал,зүй тогтлын танин мэдэхүйд чиглэгдэнэ.Энэхүү танин мэдэхүйн юмсын тухай мэдлэг,туршлага хадгалагдан үлдэхийг ой гэнэ.Тэгвэл хадгалагдсан мэдлэг туршлагыг эргэн санарыг зохион бодох гэнэ.Хүмүүсийн өөрийн туршлагад үндэслэсэн ухамсарт тусгал бий болно.Зохион бодох нь урьд бий болсон мэдлэг туршлагад тулгуурласан ямар нэгэн юмс үзэгдлийн тухай шинэ ойлголт,дүрийг ургуулан бодох замаар бодит байдлыг тусгах онцгой хэлбэр юм.Зохион бодох нь бодит байдлыг өөрчлөн сэргээн тусгах үйл явц юм.Энэ нь бодит ертөнцийг өөрчлөн хувьсгах бодит хэрэгцээнээс үүдэн бий болдог.Нийгмийн ба хувийн хэрэгцээнээс үүдэн цаашид тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зохион бодох нь чиглэгдсэн байна.Хүний зохион бодохуйг хөгжүүлдэг гол хөшүүрэг нь эрэлт хэрэгцээ юм.Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа юмс үзэгдлийн утга учрыг ойлгох гэж,бас тийм байгаасай гэсэн үүднээс зохион боддог ба хүн өөрийн цар хүрээнд сэтгэж,дүрслэн боддог.Ерөнхийдөө орчин тойрноо танин мэдэх шинэ шинэ зүйлийг нээхийн тулд зохион бодох процесс бий болжээ
95. Зөгнөх-Бүтээлч зохион бодохуйн нэг онцгой хэлбэр нь зөгнөх юм.Зөгнөхийг дотор нь шашны хуурамч зөгнөл,уран зохиолын зөгнөл,шинжлэх ухааны зөгнөл гэж үзнэ.
96. Зөн совин гэж юу вэ ?-Зөн юм уу юмыг урьдчилан мэдэх нь шалтгаан үр дагаврын уялдаа холбоо холбоонуудыг танин мэдэх явдалд тулгуурладаг бөгөөд зарим үед тодорхой мэдлэгийн түвшинд хүрч,зарим үед нэг хэмжээгээр үнэмших зүйл болох нь бий.Сэтгэхүйг нэг онцлог процесс болох таамаглал нь түгшүүртэй хүслэн гэгдэх сэтгэл хөдлөлтэй нэгдэж зөн совин байдлаар мэдрэгддэг.Үйл явцын цаашдын өрнөлд уг зөн батлагдахгүй бол өр мөргүй матагддаг байна.Мөн зөн совин ямар нэгэн зүйлийг болоосой гэсэн таамагласаар ихэнхдээ биелэх нь багагүй юм.Тиймээс муу зүйлийг зөгнөхгүй байхыг хичээх хэрэгтэй.
97. Зол жаргал:Эртний Энэтхэг, Грек, Хятадад хүнйи зол жаргал гэдэгийг хүний өвөрмөц хангалуун байх явдал гэж үздэг байв. Үүний тулд зовлон, зугаа цэнгэл хоёрын аль алиныг нь үл тоомсорлох хэрэгтэй гэж үзэж байжээ. Эртний материалуудад зол жаргалын тухай XVIII-зууны философын сургаальд “Энэ нь хүний биеийн ба оюуны хэрэгцээг бүрэн бөгөөд байнга хангах явдал” ”Зол жаргалын хувьд шинж чанартай төдий бус , нийт хүн төрөлхтөний шинж чанартай” ”дарлал мөлжлөг байсан цагт зол жаргал байхгүй ” гэх мэтэчлэнгээр тайлбарлаж байв.
98. Зан төлөв:Хүний сэтгэл зүйн давтагдашгүй хувийн онцлог дүр зургийн хослол нь бие хүний зан төлөвийг бүтээдэг. Нэг талаас төрөлөхөөс удамшигдан өвлөн авсан бие махбод , нөгөө талаас хүмүүжил ба өөрийн үйл ажиллагаа ул мөрийг үлдээн хүний зан төлөвийг сийлбэрлэнэ. Мөн тодорхой цаг үеэс хүн өөрөө өрийгөө хүмүүжүүлэн зан төлөвөө цааш нь бүтээнэ. Зан төлөв нь хүний сэтгэхүй, сэтгэл мэдрэмж ба үйл хэрэгт нөлөөлнө. Тиймээс л бид аливаа нэгэн хүний зан төлвөөр ярьдаг. Хүнийг тодорхойлох шинжид бүх онцлогийг биш харин тогтвортой чухал талыг нь л хэлдэг. Бусад хүний зан төлөвийг мэдсэнээр бид тухайн нөхцөлд биеэ хэрхэн авч явах вэ гэдгийг урьдчилан мэдэж болно.Зөвхөн харилцан бие биенийхээ зан байдлыг харилцан мэдэх нь дараа хүмүүсийн хоорондын харилцаа холбоо ямар нэг хэмжээгээр жигд аястай явагддаг байна. Хүний сэтгэлзүйн нэлээд чухал шинжийг илэрхийлэх чанар бол итгэл, үлгэр дууриал, чиг хандлага болжээ. Эдгээр нь хүний зан байдалд нийгмийн утга агуулагийг олгоно.Зан төлөвийн дараах үзүүлэлтэд хүний өөрөө өөртөө хандах хандлагад илэрхийлэх шинж чанарууд орно. Уг чанартай хүмүүс бусад хүмүүстэй харьцаад зогсохгүй хамтран ажиллаж, суралцаж байхдаа өөрийгөө хүмүүстэй харьцуулан амжилтаа жишиж хэмждэг. Өөрөөр хэлвэл бид бага наснаасаа өөрөө өөрийгөө үнэлж сурдаг.Зан төлөвийн бас өөр нэг чухал үзүүлэлт бол хүний өөрийн хөдөлмөр үйл хэрэг, бүтээлдээ хандах хандлага юм. Сурлага, хичээл, хөдөлмөр, олон нийтээс хүлээлгэсэн үүрэгт хандах , ажилсаг, туйлбартай, нямбай гэх зэрэг эерэг сайнаас гадна хариуцлагагүй , залхуу, мэхлэг зэрэг муу чанарууд бас орно.
99.Зан төлөвийн хүч хөдөлгөөн- Темперамент , дээд мэдэрлийн үйл ажиллагааны хэв шинжээр тодорхойлогддог.Бие хүний хүсэл сонирхол, хэрэгцээний баялаг талыг хадгалсан, агуулга дүүрэн ,үг үйл хэрэг ажлын нэгдмэл байдал ,эрч хүчтэй, зорисон хэрэгтэй тууштай тэмүүлэл бүхий ажиллах чадвар, өөрийн гэсэн давтагдашгүй онцлог байдал, ёс суртахууны хүмүүжил зэрэг олон шинж чанарыг нэгдмэл байдал зэрэг олон шинж чанар нь зан төлөвт илэрнэ.Хүний зан төлөв, нийгмийн нөхцөл, хүмүүжил, сургалтын нөлөөнд бүрэлдэх ба хүний амьдрал үйл ажиллагааны нөхцөл өөрчлөгдөхөд мөн хэмжээгээр өөрчлөгдөх хандлагатай байдаг байна.
100. Зориг үйлдлийн тухай ойлголт:Хүний үйл ажиллагааг зориудынх, автоматчилагдсан үйл ажиллагаа, зөнгийн үйл ажиллагаа гэсэн 3 хэлбэрт хуваана.Зориудын үйл ажиллагаа: Ухамсартай хийгээд зорилго чиглэлтэй үйлдлийг зориудын үйл ажиллагаа буюу зориг гэдэг. Зориудын үйлдлийг дотор нь энгийн ба нийлмэл гэж 2 хуваадаг.
1 Энгийн нийлмэл: энгийн зориудын үйлдэл онцгой чармайлт шаарддаггүй, хэрэгжихэд зорилго нь амархан ухамсарт үйлдлийг энгийн зориудын үйлдэл гэж тооцдог.
2 Нийлмэл зориудын үйлдэл: энэ нь дараах 3 үе шаттай.
- Үйлдлийн бэлтгэлийн үе шат: Энэ үе шатанд үйлдлийн сэдэлт бий болж зорилго тавин хүнийг ямар нэг хэрэг явдал үйлдэлрүү хөтөлж байга тэрхүү дур, хүсэл, сонирхол, дуртай зүйл /хобби/ хэрэгцээ, туйлийн хүслэн, ертөнцийг үзэх үзэл буюу сэтгэл үнэмшилийг үйлдлийн сэдэлт /мотив/ гэдэг.
- Шийдвэрийн үе : үйлдлийн сэдэлттэй тэмцэх, үйлдлийн үр дүнд тухайн үйлдлийн хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэр гаргана.
-Үйлдлийн үе шат: Энэ үе шатанд шийдвэрийг хэрэгжүүлэх ямар нэг үйлдэл хийдэг.
101. Зан төлөв:МЭӨ-үеийн 3-4-р зууны үед амьдарч байсан Грекийн эрдэмтэн хийгээд гүн ухаантан ТеоФраст гэдэг хүн “Character” /Характер/ хэмээх нэр томъёог анх хэрэглэжээ. “Character” хэмээх нэр томъёо бол шинж тэмдэг, нүүр царай ,хээ дүрс, онцлог шинж чанар гэсэн Грек гаралтай үг байжээ. Сэтгэл судлалд характер гэдэг нэр томъёогоор тухайн хүний үйлдэл ба төрөх үйл хөдлөлд илэрч байгаа сэтгэцийн онцгой шинж чанаруудын нийлбэр цогцыг тэмдэглэдэг. Характер гэдэг нэр томъёотой монгол хэлний зан ааш, ааль авир, галбир, зан авир, зан ааль, зан төлөв гэсэн үгнүүд утга адил юм.Араншин /темперамент/, зан төлөв /характер/ хэмээх 2 ойлголт хоорондоо төстэй ухагдахуунууд юм. Араншин гэх ойлголтоор бие хүний аливаа үзэгдэлт юмс буюу аливаа цочруулт өгөх хариу урвалын онцлогийг ба түүний мэдэрлийн системийн сэрэл, саатлын процессуудын хүч, тэнцвэрт чанар хийгээд хөдөлгөөнт чанарын хувийн онцлогийг илэрхийлдэг бол зан төлөв гэх ухагдахуунаар үйлдэлд ба үйл хөдлөлд нөлөөлж байгаа бие хүний гол, чухал, хийгээд өвөрмөц онцлог шинж чанарыг тэмдэглэдэг.Мөн зан төлөв бол тухайн хүнийг нийгмийн гишүүний хувьд бусад хүмүүсээс ялган тодруулж байгаа бие хүний нийгмийн үндсэн гол шинжүүдийн нийлбэр цогцуудыг илэрхийлдэг ухагдахуун юм.
102. Зүүд:Зүүдний тухай Фрейдийн үзэл бодол: Фрейдийн үзэл бодолоор зүүд бол тухайн хүний үл ухамсарлахуй руу шахагдан, түрэгдсэн ханаагүй дурын болон мөрөөдлийн бөөгнөрөл юм. Зүүд бол тухайн хүний амьдралд тохиолдсон бодит үйл явдлыг шууд утгаар нь биш, харин шууд биш утгаар нь , далдлагдсан дүрээр, билэг тэмдэгийн утгаар нь илэрхийлж байгаа сэтгэц физиологийн үзэгдэл юм. Зүүдний агуулга буюу учир начирыг мэдэхийн тулд түүний далд дүрийг , бэлэг тэмдэгийн утгийг таньж мэдэх хэрэгтэй. Хүн зүүдээ санаж болно, бас санахгүй байж болно. Санахгүй байгаа зүүд үл ухамсарлагдахуйд оршино. Санахгүй байгаа зүүдийг гипнозын үед, эсвэл психоанализын үед сэргээн санаж болно.