58. Дасгалын хууль-Тухайн нэг нөхцөл байдалд ажиглагдаж байгаа үйлдлээс үйлдэл ба нөхцөлт бус хоёрын холбоо нь хүчтэй байдаг.
Нөхцөл байдалд хийх хариу үйлдэл хэдий чинээ их ашиглагдана төдий чинээ үйлдэл,болон нөхцөл байдлын хооронд холбоо сайн тогтдог.
59. Деструктивизм-"Эвдэж,сүйтгэх" рүү тэмүүлж эрх чөлөөнөөс зугатах механизм.
60. Дохионы I систем-Обьектив ертөнцийн юмс үзэгдэл,тэдгээрийн шинж чанарыг илэрхийлсэн биет цочроогчид шууд тусах.
61. Дохионы I систем-Хүнд ертөнцийн юмс үзэгдэл шууд бодитоор бус харин үг яриа тэмдэгтийн тусламжтайгаар тусгагдах процесс.
62. Доминант-Их тархины гадаргад түр зуурын давамгайлж байгаа хөөрлийн ноёлох голомт.
Сэтгэл судлал-Тайлбар толь
Сэтгэл судлалын шинжлэх ухааны цахим тайлбар толийг МУИС-ийн сэтгэл судлалын 2009-2013 ангийн оюутнууд хамтран хийв. Энэхүү тайлбар толийг хичээлийн зорилгоор эмхэтгэж бүтээсэн бөгөөд цаашид хүмүүст (судлаач, сонирхогч, оюутан) хялбар ашиглагдах үүднээс цахим орчинд байршуулав. Нэр, томъёонуудыг гадаад, дотоодын эх сурвалжуудаас ашигласан болно. Гэхдээ Д.Санжжав, Д.Доржжав нарын бүтээлүүдээс түлхүү иш татсан хэдий ч бүх нэр, томъёонуудын эх сурвалж, ашигласан материал тодорхойгүй болно.