Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу https://psychology-mn.blogspot.com/

Үсгээ сонгоно уу

Э

Эерэг сэтгэл хөдлөл:Хүний сэтгэлийн үйл ажиллагааны нэлээд нарийн төвөгтэй үйл ажиллагааны нэг юм. Сэтгэл хөдлөлийг хүний бие махбодын эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нөлөөллөөр нь эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл гэнэ. Сэтгэл хөдлөлийн энэ 2 байдал нь хүний хэрэгцээ хүсэл эрмэлзлэл ,тавьсан зорилгоо хэрхэн яаж хангаж биелүүлж байгаагаас шалтгаалдаг. Тухайн үед болж буй үйл явдал юмс үзэгдэл хүний хэрэгцээ сонирхлыг хангаж чадвал эерэг сэтгэл хөдлөл үүснэ. Эерэг сэтгэл хөдлөлд баярлах ,бахархах ,үнэлж бахархах, энэрэнгүй сэтгэл хайр халамж урам зориг зэрэг сэтгэл хөдлөлийн байдлууд хамаарна.


Эрэлхэг зориг:Хүний амьдралын хэцүү бэрх аюул учрах үед зовлон зүдгүүр гачигдал дутагдлыг шийдэмгий  даван туулж зорилго чиглэлтэйгээр өмнөө тавьсан зорилгодоо хүрэх чадварыг эрэлхэг зориг гэнэ.  Эрэлхэг зориг нь хүмүүсээс шийдэмгий  байх ,өөртөө хяналт тавих ,өөрийн  хүчинд итгэхгүй,айх зэрэг сэтгэл хөдлөлийг дарж, өөрийн бүх хүчээ дайчлах чадварыг шаарддаг. Эрэлхэг зоригтой хүн хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэд ухамсарлах өөрийн хүчинд болон хийж бүтээж буй зүлийн үнэн зөвд бүрэн төгс итгэсэн байдаг ,эрэлхэг зоригийн хамгийн өндөр илрэл бол баатарлаг үйлс харин эрэлхэг зоригийн эсрэг байдал нь аймхай хулчгар байдал юм. Эрэлхэг зориг нь эх орноо  хамгаалах ариун үйлсэд ч өдөр тутмын шаргуу хөдөлмөрийн амьдралд ч илэрч байдаг зоригийн шинж юм.

241.Экстраверт чиг хандлага:Сэтгэц нь гадагш чиглэсэн хүмүүс. Ийм хүмүүс нь хөдөлгөөнтэй , яриасаг,бусадтай холбоо харилцаа тогтоохдоо түргэн гадны хүчин зүйлүүд тэдний хувьд хөдөлгөгч хүчин зүйл нь байдаг.

242.Эс :Хүний мэдэрлийн тогтолцооны үндсэн нэгж бол мэдрэлийн эсүүд юм. Эсүүд нь бие аксон ,дендрид  гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Эсийн урт сэртэг аксон богиныг нь дендрид гэдэг. Дендрит аксон хоёрын холбогдох хэсгийг синапс гэдэг. Синапсийн тусламжтайгаар мэдрэлийн нэг  эсээс нөгөөд  хөөрөл шилжинэ. Эсийн бие дунджаар 0,03 мм урттай харин мэдрэлийн ширхэг нь янз бүрийн хэмжээтэй, хэдэн арван сантиметр урттай байдаг .

243.Эцэж цуцах үе: Стресс гэдэг нь  ерөнхий утгаараа сэтгэл санаагаар унах, мухардалд орох үед үүснэ. Үүсгэгчийг нь стрессор гэнэ. Стрессорт өртөхөд адреналин ялгарч зүрхний цохилт ,цусн ы даралт ихэсдэг. Богино хугацаагаар ийм хариу үйлдэл илрэх нь симпатик мэдрэлийн тогтолцоог идэхвжүүлж бие махбодыг яаралтай хариу үйлдэлд бэлтгэдэг харин удаан үйлчилдэг стрессорт сэтгэл санаа бие махбод туйлдаж эхэлдэг.

244.Эсэргүүцэх үе:Хүн стрессийг мэдэрж түүнийг даван туулах олон арга замыг хэрэглэдэг байна. Хэрвээ энэ аргууд нь бүтэлгүйтвэл бие махбодын сэтгэлзүйн эрүүл байдал алдагдана. Тухайн хүн бүрийн онцлогоос хамаараад өөр өөр аргууд тохирно.

245.Экстерорецептив сэрэл:                                                                                                                                                                               Анализаторын рецепторт буюу хүлээн авагчдад үйлдэл үзүүлж  байгаа цочроогчдын шинж чанар болон үүсэж байгаа сэрлийн шинж чанараас шалтгаалж сэрлийг олон янзын хэлбэрт хуваадаг. Сэрэл үүсэхэд оролцож байгаа рецептерүүдын байдлаар сэрлийг экстерорецептив сэрэл интерорецептив сэрэл гэж хоёр хуваадаг. Эктерорецептив сэрэл нь гадаад ертөнцөөс үзүүлсэн дохиог бие махбодын гадаргууд орших рецепторуудын тусламжтайгаар хүлээн авах сэрэл юм.

246.Эмэгнэлт явдлын сэтгэлийн хөдөлгөөн:Байгалийн гэнэтийн аймшигт үзэгдэл ,хүний амьдрал үйл ажиллагаанд тохиолдох уй гашуу ,гунигт үйл явдал болон урлаг уран зохиолд дүрслэгдсэн адал явдал тэмцэл зөрчлийн ялагдал дийлэгдэл зэрэг нь хүний сэтгэл санааны шаналгаа зовуурьт оруулах сэтгэл хөдлөлийг эмгэнэлт явдлын сэтгэл хөдлөл гэнэ.

247.Эго :“eyo” би гэсэн үгнээс гаралтай энэ нь шийдвэр гаргах асуудалтай холбоотой юм. Идийн хүслийг гадны орчны шаардлагад нийцүүлэн хангахыг эго нь хичээж  байдаг. Иймээс эго нь организмын аюулгүй эсэн мэнд орших нөхцөлийг хангаж өгнө. Ид нь зөвхөн таашаал тайллыг эрж байдаг бол эго нь бодит зарчимд тулгуурладаг байна.

248.Эгоцентризм:Өөр дээрээ төвлөрүүлэх буюу эгоцентризм нь ямар нэгэн зүйлтэй харьцахдаа өөрөө гол үүрэг гүйцэтгэж  буй харьцаа юм.

249.Эрх мэдэл- сэтгэл зүйн үүднээс үзэхэд нэр хүнд, эрх, хүч, болон бусад хэрэгсэлийн тусламжтайгаар өөрийн дур зоригыг хэрэгжүүлэх,түүнчлэн нийгэм дэхь хүмүүсийн зан үйлийн амьдрал үйл ажиллагааг үзүүлэх авъяас чадвар бололцоо юм.

250.Экстат бөөгнөрөл- үүнд орологчид нь хамтын мөргөл, ёслолын боол бусад зан үйлдээрээ өөрийгөө оюун ухааны тусгаарлын мунхаралд хүргэдэг. Энэ нь ихэвчлэн рокконцерты үе  дэхь залууст болон шашны зарим чиглэлийн төлөөлөгчид сүсэгтнүүдэд тохиолддог,

251.Экспрессив-хамгийн сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийн хүмүүс. Хайр дурлал, баяр баясал, уйтгар гуниг, зовлон үзэн ядалт, уур хилэн гэх мэтээр илэрдэг. Энэ нь гол төлөв хүмүүсийн тодорхой үйл ябдалтай холбоогой эсвэл түүний өрнөлтийн дор хамтаараа сэтгэл хөдлөлөө ойр ойрхон хэмнэлтэй илэрхийлэх тохиолдолын эсвэл хүмүүсийн бозолт бөөгнөрөл байдаг.

252.Эмпиризм-хүний дотоод туршилга болон түүнээс олж авах арга зам, зүй тогтолын тухай сургааль энэ нь туршилтанд оруулахаас илүү чухал байдаг гэж тунхаглах болжээ.

253.Этнос- эртний Грекээс  гаралтай ард түмэн гэсэн үг,тодорхой газар нутаг дээр түүхээр цогцлон суурьшиж бий болсон эдийн засгийн, хэл соёл,сэтгэд зүйн хувьд өөрсдийгөө бусад хүмүүст бүрэлдэхүүнээс ялгаатайгаар хөдөлгөөнгүй тогтвортой нийгмийн цогц бүрдэл.

254.Эсэргүүцэл- мэдрэмж сэтгэлгээ өөрчилөн хэлмэгдэлээсээ салах гэж Робет ухамсартайгаар хүсч байгаа хэдий ч өөрийн мэдэлгүй үүнийгээ эсэргүүцнэ.

255.Экзистенционал-  Экзистенционал нь EXISTEMTAIL буюу оршихуй гэсэн латин үгнээс гаралтай энэ чиглэлийн сэтгэц засал нь  Экзистенциональ сэтгэл засалчид зөвхөн өнгөх асуудалуудыг бус, түгшүүр бачимдал, үхэл хагацал,амьдарлын утга алдах хувь хүн өөрөөсөө болон нийгмийн орчиноос тасарч ондооших зэрэг оршихууд саад болж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь хүнд туслахад анхаардаг байна.