Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу https://psychology-mn.blogspot.com/

Үсгээ сонгоно уу

П

176. Психоанализ.XX-зууны эхэн үед өрнөдөд үүссэн сэтгэл судлалын томоохон чиглэлүүдийн нэг.Хүний зан үйл зөвхөн ухамсараар төдийгүй ухамсаргүйгээр тодорхойлогдоно гэсэн онолын байр суурь дээр үндэслэдэг.Психоанализ нь З.Фрейд болон түүний сургаалыг баримтлагчдын (фрейлизм,неофрейдизм) үзэл санаанаас үүссэн,сэтгэцийн өвөрмөц арга зүйгээр судалдаг.Психоанализын үндсэн аргууд чөлөөт нийгэмд задлан шинжилгээ хийх арга,зүүдийг задлан шинжилж тайлбарлах,хүний төрөл бүрийн алдаатай болон тохиолдлын үйлдлийг тайлбарладаг.

177. Психодинамик-Энэ онол хүний зан үйлийн үндэс нь ухамсарт бус сэдлүүд байдаг гэж үздэг.Австрийн сэтгэл судлаач З.Фрейд (1856-1939) сэтгэц задлан шинжлэлийн онолоос эхлэлтэй сэтгэц заслын гоол чиг хандлагуудын нэг.Психодинамик сэтгэц заслын гол онцлог нь хүний сэтгэлийг шархлуулсан үйл явдал ухамсар ба ойгоос шахагдан гарч ухамсаргүйн түвшинд орох бөгөөд оронд төрөл бүрийн симпто шинж тэмдгүүд гарч ирдэг.

178. Психодрам-Энэ онол нь урьдчилан бэлтгэгдээгүй жүжигчилсэн зохиомжийг (өөрөөр хэлбэл явцын дунд гарч ирсэн зохиомж) ашигладаг бүлгийн зөвлөгөө юм.Мөн чанарынхаа хувьд психодрам бол зохион гаргаж ирсэн тайзны дүрүүдийг биш үйлчлүүлэгчийнхээ тухайн үеийн асуудлыг тусгасан жүжигчилсэн урлагийн нэг төрөл юм..Зохиолын үйл явдлыг хатуу баримталдаг уламжлалт театрыг бодвол бүлгийн гишүүд сайн дураараа аянда татагдан орох чөлөөт идэвхийг психодрамд чухалчлан үздэг.

179. Психосексуаль-Энэ нэр томъёогоор хүн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь бэлгийн зөн билэг юм.Энэ нь хүний амьдралын явцад биеийн нэг дур тачаалын эрогени хэсгээс нөгөөд шилжин хөгжиж байдаг гэсэн санааг онцлон тэмдэглэдэг..Фрейдийн онолоор бол хөгжлийн үе шат бүрт хүний биеийн тодорхой нэг хэсэг таашаал авахын тулд ямар нэг үйлдэл хийхэд буюу ямар нэг зүйлрүү тэмүүлж байдаг.Психосексуаль хөгжил гэдэг нь үл өөрчлөгдөх дараалалаар явагдаж байдаг.

180. Психоастеник хэв шинж (өөртөө итгэлгүй)-Шийдэмгий биш,хий хоосон бодох дуртай,ойр дотны хүмүүс болон өөрийнхөө ирээдүйн хувь заяанд санаа зовж их айдаг.Өөрийгөө хэт ажиглан шинжлэх,улигт бодол санаанд байнга автах хандлагатай.Өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хариуцлагатай хүлээх нь ихээхэн хүндрэлтэй байдаг.Төсөөлөн бодож байгаа таагүй зүйлээс болж үүссэн түгшүүрээс хамгаалахын тулд төрөл бүрийн мухар сүсэг,зан үйлийг бодож олдог.Бие даасан шийдвэр гаргах үед шийдэмгий бус байдал нь илэрхий ажиглагддаг.Төрөл бүрийн хэв шинжүүдийн онцлогийг өөрийн үнэлгээндээ оруулсан байх бөгөөд өөрт нь огт байхгүй онцлогуудыг ч хамруулсан байх нь бий.Үүнийг психиатрын зарим нрм сурах бичигт зайлсхийх хэв шинж гэж орчуулдаг.

181. Проекци-Энэ нь тусгал гэсэн үг боловч өөрийн сэтгэл санааны байдлаа бусдад тохох гэсэн утгаар психоаналитик онолд хэрэглэгддэг.Энэхүү хамгаалалтын механизм нь онолыг ач холбогдлынхоо хувьд үүссэн хөөрлийг давж намдаахын дараа ордог.Энэ нь зүйл үл нийцэх мэдрэмж сэтгэгдэл,санаа бодол,үйлээ орчиндоо болон нялзаан зүйх үйл явц юм.Ийнхүү проекци  нь өөрийн дутагдал,золгүйтлын бурууг ямар нэгэн зүйлд буюу хэн нэгэн хүн тохох боломжийг хувь хүнд олгодог.

182. Практик үйлдэл-Хүний үйлдэл тодорхой зорилгыг биелүүлэхэд чиглэгдсэн ямар нэг сэдлээр үүсэж явагддаг.Практик үйлдэл нь хүний танин мэдэх үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой.Практик үйлдэл овун ухааны болон сурах үйл ажиллагаанд нөлөө үзүүлж мэдлэг эзэмших ажиллагааг идэвхжүүлдэг.Практик үйлдлийн үндсэн дээр оюун ухааны үйлдэл үүсэж явагдана.Хүний оюун ухаандаа үйл гүйцэтгэх процесс нь оюун ухааны үйлдэл юм.Овун ухааны танин мэдэх үйл ажиллагаа нь судалж байгаа юмс,үзэгздлийн гүнд нэвтрэн орж түүнийг бүх талаар нь бүрэн гүйцэд гүнзгий танин мэдэхэд тусална.

183. Пантоминика-Булчин биеийн хөдөлгөөн гэсэн үг.Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөний үед хүний биеийн хөдөлгөөн түргэсэх,гараараа дохио зангаа гаргах,судасны цохилтын жигд хэмнэл алдагдах,цусны гүйдэл түргэсэх ба удаашрах зэрэг орно.

184. Психофизик- Энэ бол Г.Т Фекерийн үндэслэсэн сэтгэл судлалын сонгомол салбар юм.Психофизик нь өөрчлөгдөж буй тоон хэмжээний хоорондын зүй тогтлын уялдаа холбоог судална.Энэ бол энгийн мэдрэх чадварын урьдчилсан нөхцөл эсвэл бүрэлдхүүн хэсэг юм.

185. Психотехник- Энэ нэрийг германы Сэтгэл зүйч В.Штерн өгсөн ба XX-зууны эхэн үед эдийн засаг,аж ахуйн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр туршилтын сэтгэл судлалын үндсэн дээр түүний салбар болох психотехник буюу аж ахуйн судлал хөгжиж ирсэн.Түүний гол зорилго нь аж ахуйн сэтгэл зүй,механизмыг судлах явдал юм.Психотехник нь ажилдаа туйлдаж ядрах,ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд ажиллах хугацааны үргэлжлэл,харилцан үйлчлэлийн буюу нөлөөллийн сэтгэл зүй,сэтгэл зүйн үүднээс ажилчидаа зөв удирдах,үйлдвэрлэлийн сургалт зохион байгуулах,хувь хүний сэтгэл зүйн боломж техникийн дасан зохицол мэргэжилд дүн шинжилгээ хийх мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг асуултуудыг судалдаг.