176.Рационализаци--Оюун хуулахуй. Энэ нэр томъёо Фрейдийн онолд өөрийгөө хуурамчаар зөвгөх ген утгатай санааг илтгэдэг. Эгогийн зүгээс сэтгэлийн бачимдал ба түгшүүрийг шийдвэрлэх арга юм. Хуурамч шалтаг тайлбарлал гаргах замаар ухаалаг биш зан үйлээ ухаалгаар хийсэн юм шиг бусдын нүдний өмнө зөвтгөж харуулахыг рационализаци гэнэ.
Тэнэг алдаа, буруу эргэцүүлэл, азгүйтэл зэргийг рационализацийн ид шидээр зөвтгөж болно. Жишээ нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг болзоонд уриад басамжлан татгалзсан хариу авчихаад тэр ямар сайхан биш дээ гэж бодон өөрийгөө тайвшруулдаг.177.Ретрофлекс--Өөр лүүгээ огцом эргэхүй. Ретрофлексийн үед хувь хүн орчин хоёрын хоорондын хил хязгаар нь “ Би ” тал руугаа хэлтийн холилдсон байдаг. Ийм хүн нь бусад хүмүүс, эд юмстай харьцаж байгаа мэтээр өөртэйгөө харьцдаг. Ретрофлекстэй хүнд өөртэйгөө хөндлөнгиийн юмтай харьцаж буй мэт харьцах харьцаа бий болдог. “ Би “ ба бусад зүйлсийн хооронд анх үүссэн зөрчил нь би-ийн дотоод дах зөрчил болж хувирна. Хэл зүйн хувьд авч үзвэл ретрофлекстэй хүн нь буцах биеийн төлөөний үгийг олонтаа хэрэглэдэг. Жишээ нь би өөрөө өөрийгөө удирдан жолоодох, би энэ ажлыг хийхээр өөрийгөө албадах, өөрөө өөрийнхөө өмнөөс надад ичгүүртэй байна гэх мэт.
178.Релаксаци-Түгшүүрээ намдаан биеэ суллах гэсэн утгатай латин үг.
190.Рецептор-Зах мэдрэлийн хүлээн авуур
191.Референт-Бүлэг хүмүүс өөрийн сонирхол, хувийн эрхэмлэн дээдлэх таалагдал ба үл таалагдлын чиг баримжааллаар нийцсэн бүлэг.
192.Референт бус-Энд хүмүүс бодитойгоор элсэж ордог ба хөдөлмөрлөдөг.
193.Раса-франц, расе-арьстан. Гарал үүсэл ба удамшлын янз бүрийн онцлог, биеийн бүтэц, арьсны пигментаци, нүд үсний хэлбэр гэх мэтээр нэгдсэн бүлэг хүмүүсийн төрх. Дэлхийн томоохон раса бол негроид, монголоид, европоид болно.
194.Реодаптаци-Эргээд дахин дасан зохицох.
195.Релятивизм-Харьцуулсан харьцангуй, хүний танин мэдэхүйн харьцангуй болзолт субъектив чанар. Релятивизм мэдлэгийн харьцангуйг хүлээн зөвшөөрөөд тании мэдэхүйн бодит чанарыг үгүйсгэсэн бодит ертөнцийг бидний мэдлэг тусгахуй гэж үздэг.
Бие физиологийн хэрэгцээ: Хүнд юуны өмнө хооллож ундлах, унтаж амрах, өмсөх, орон байртай байх зэрэг хэрэгцээ байдаг үүнийг анхдагч буюу төрөлхийн хэрэгцээ гэдэг.
2 Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй бах хэрэгцээ: Ирээдүйд хүний бие физиологийн хэрэгцээ баталгаатай хангагдаж байх, хүрээлэн байгаа орчны зүгээс ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ юм. Байгууллагын ажилчдын хувьд энэ нь даатгал тэтгэвэр тэтгэмжийн хувьд баталгаатай байх, баталгаатай ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангагдсан байх хэрэгцээ юм.
3 Нийгмийн хэрэгцээ: Хүмүүсийн аль нэгэн бүлэгт хамааралтай байх, нийгмийн харилаанд орж байх, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх хэрэгцээ юм.
4 Хүндлүүлэх хэрэгцээ: Өөрийн авъяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, тэдэнд хүндлүүлэх, өөрийгөө хүндлэх хэрэгцээ юм.
5 Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ: Энэ нь өөрийн авъчас чадвар дадлага туршлага боломжоо амьдралд хэрэгжүүлэх хувь хүний өсөн дэвжих хэрэгцээ юм. Тэрээр анхдагч хэрэгцээнээс эхлэн хэрэгцээ хангагдаж явах ба аль нэг хэрэгцээ хангагдаагүй үед шат алгасч хэрэгцээ хангагдахгүй гэжээ.
Маслоугийн онолын гол ач холбогдол нь хүний үйл ажиллагааны тодорхой тэмүүлэлийн эх сурвалж нь хэрэгцээ гэж үзсэнээс гадна байгууллагын удирдлага нь хүмүүсийн хэрэгцээг мэдсэнээр түүнд тохируулан идэвхижүүлэлтийн арга хэрэгслээ сонгож, ингэснээр тэднийг хүчтэй идэвхжүүлэх нөлөөтэй болохыг харуулсанд байгаа юм.