189.Сангвиник-Нүүрний баясгалантай, цовоо сэргэлэн, золбоотой, түргэн, авхаалжтай, нийтэч, эвсэг, цайлган, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Тэнцвэртэй, хүчтэй хөөрөл, саатлын процесс түргэн солигдож явагддаг. Сэтгэл санаа голдуу өндөр, хөгжилтэй, үр дүнтэй бөгөөд хурдан сэтгэхүйтэй, сайхан зантай.
Шинэ нөхцөлд амархан дасдаг, нийтэч, хүмүүстэй амархан эв зүйгээ олдог. Сангвиникүүдын мэдрэмж амархан үүсдэг, өөрчлөгддөг. Нүүрний хөдөлгөөн баялаг, илэрхийлэл сайн. Тэдэнд чухал зорилго, гүн сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа байхгүй бол өнгөцхөн ба тогтворгүй байдал бий болдог. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг хүлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн. Саваагүй, хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг, сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт сул талууд тэдэнд ажиглагддаг байна.
190.Структурализм-Структурализм нь XX зууны эхэн үед АНУ-д үүсэн,нилээд нэрд гэрч байсан онолын чиглэл юм. Хүний туршлага нь энгийн хэсгүүдээс тогтдог бөгөөд хэсэг бүр нь ухамсрын тусгайлсан тогтсон хандлагаар субьектийн дөрвөн шинж/чанар,эрчимтэй байдал,үргэлжлэх хугацаа,тод томруун байдал/-ийг оношлох зорилгоор нээгддэг байна.
191.Сэтгэхүй-Сэтгэхүй нь танин мэдэх бусад процессуудыг бодвол өргөн хүрээтэй, гүн гүнзгий агуулгатай, зөвхөн мэдрэх эрхтний тусламжтайгаар танин мэдэх боломжгүй зүйлийг ч олж тайлж, нээж чадна.Сэтгэлзүйн үүднээс үзэхэд сэтгэцийн бүх процессууд тус бүрдээ тодорхрй үүрэг хүлээсэн байдаг. Харин сэтгэхүй бол процессуудын хуримтлуулсан мэдээллийг олон талаас нь гүнзгий боловсруулж, зүй тогтол, мөн чанарыг нт олох үүрэтэй.
192.Сэрэл-Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, хатуу зөөлөн, гөлгөр барзгар болон бусад олон олон шинж чанарыг бид сэтгэхүйн онцгой нэгэн процесс болох сэрлээр танин мэддэг. Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл, юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ. Сэрэл үүсэж явагдахад дараах гурван нөхцөл зайлшгүй хэрэгтэй.
200.Сэтгэл-Сэтгэл гэдэг үгийг хүнтэй холбоотой судалгаа эрхэлдэг шинжлэх ухааны салбар бүр, хүн бүр өөр шашны урсгал чиглэл бүр, хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож тайлбарлаж хэрэглэдэг бөгөөд сэтгэл гэж чухам юу болох тухайд бид нэгдсэн ойлголт дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа.Сэтгэл гэдэг нь нэгдмэл цогц бүрдэл юм.Сэтгэл бол өөрөө танин мэдэхүйн энерги бөгөөд учир иймд хүний бодол, танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь сэтгэл юм гэж тайлбарлаад сэтгэл нь
201.Сэтгэц-Сэтгэц гэдэг нь хүний, оюун сэтгэлийн хорондох харилцан нөлөөлцлөл юм. Сэтгэлгээ гэдэг нь сэтгэцтэй адил хүний оюун ба сэтгэлтэй хоёулантай нь холбоо хамааралтай, тэдгээрийг нэгтгэн илэхийлэгч.
202.Сэдэл-Энэ нь бие хүний хэрэгцээтэй холбоотой дотоод хүч бөгөөд түүнийг тодорхой үйл ажиллагаанд өдөөж байдаг.Сэдэл бол ухамсарлагдаж,ухаарлагдаж,мэдрэгдсэн хэрэгцээ юм.Мөн сэдэл нь олон янз байдаг.
203.Сэтгэл хөдлөл-Сэтгэл хөдлөл нь голдуу хүний хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй хариу үйлдэл байдаг юм.Хүрээлэн буй орчин нь хүний ердийн нэг сэтгэл хөдлөлийн нэг юм.Мөн сэтгэл хөдлөл нь хувь хүн,тухайн сэдэлжүүлэлт,темперамент,сэтгэлийн байдалтай холбоотой байдаг.Сэтгэл хөдлөл нь ерөнхийдөө гэнэтийн эсвэл ямар нэгэн зохион байгуулалтгүй байдаг ба биеийн бодисын нийттэй холбогдсон илэрхий үйл ажиллагаа юм.
204.Стресс-Стресс гэдэг нь өдөр тутмын амьдралын шаардлага болон амьдралд гарч буй томоохон өөрчлөлтүүдийн улмаас үүсч байгаа дарамт буюу шахалтад үзүүлэх хүний бие организм,оюун санааны хариу үйлдэл юм.Энэ бол жам ёсны нэгэн үзэгдэл болох ба заримдаа амьдралын зайлшгүй хэсэг нь байдаг.Стресс бидэнд тохиолдоно хэмээн хүлээж байсан эсвэл эсвэл огт таамаглаж байгаагүй зүйлсийн улмаас гарч болохоос гадна таатай болон таагүй сэтгэгдэл төрүүлж болно.
205.Сэтгэл гутрал-Сэтгэл гутрал бол нилээн доогуур түвшний сэтгэлийн байдал бөгөөд дургүйцэх үйл ажиллагаа юм.Хувь хүний бие даасан чадвар шалтгаалсан ажил,бүтэлгүйтсэн үйл хэрэг нь хүний депрессийг ихэсгэж байдаг.Зарим тохиолдолд депресс нь тодорхой зүйлсээс тусгаарлаж байдаг давуу талтай.
206.Савипалка-эртний энэтхэгт хүний хүртэхүйг 2 төрөрл болгон үзэж байсны нэг. энэ нь хэл ярианы тусламжтайгаар тодорхой шууд ойлгомжтой хүртэх чвц юм
207.Сенсуализм –Сэрэл танин мэдэхүйн цорын ганц эх сурвалж хэмээн үздэг танин мэдэхүйн сургаал.
208.Сонирхол –Сонирхол нь аливаа юмсад хандах дотоод хандлага юм.
209.Синдром –Синдром нь өвчний шинж тэмдэг эсвэл хам шинжгэсэн утгатай.
210.Сублимаци –Ид-ийн импульс нийгэмд хүлээн зөвшөөрч болох идэвх болон хувирах.
211.Сэргээн санах –Хүн өөрийн амьдралын туршлагад байгаа зүйлийг тархин дахь мэдрэлийн түр холбоосын үндсэн дээр дахин дүрслэн санах процесс.
212.Сурвалжлагын арга –Тавьсан асуултанд судлуулагч чөлөөтэй үнэн зөв хариулах арга.
213.Системчлэх –Судалгааны объект болон предметэд огтолцох хандлагаар хандах арга.
214.Сонгосон анхаарал –Хүний эерэг сайн талаа хамгаалахын тулд хэрэглэгддэг механизм бөгөөд өөрийнхөө тухай хүний бодлыг өөрчлөхөд түгшүүр бий болгож буй бүх цочроогчийг арилгадаг.
215.Соёл –гэж хүний байнгын, идэвхтэй, чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, билэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүний хөгжсөн түвшин юм. Өөрөөр хэлбэл соёл нь хүний ололт амжилтын цогцол юм.Супер эго./латинаар –сверх-дээд, -я- би гэсэн үгнээс гаралтай/. Хувь хүн нийгмийн дотор ашигтайгаар ажиллаж үйлчлэхийн тулд орчныхоо хүмүүсийг хүлээн зөвшөөрч буй зүйлүүдийг ухаалгаар тусгасан үнэт зүйлс, хэм хэмжээ, ёс зүйн зохих тогтолцоотой байх ёстой. Энэ бүхнийг хүн “нийгэмшилийнхээ” явцад буюу психоаналитик загварчлалын хэллэгээр бол супер эго төлөвших явцад олж авдаг байна. Энэ хөгжиж буй бие хүний эцсийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийгмийн хэм хэмжээ, зан үйлийн дотоод талыг илэрхийлсэн зүйл юм. Фрейдийн үзлээр бол хувь хүн супер эготой төрдөггүй. Бие хүний ёс зүй-ёс суртахууны хүчин чадлыг илэрхийлж байдгынхаа хувьд супер эго нь эцэг эх, багш болон бусад “төлөвшүүлэгч” хүмүүсийн нөлөөгөөр хүүхдэд бий болдог байна. Хэлбэрийн хувьд авч үзвэл энэ нь “зөв”, “бурууг” ялгаж, сайн мууг болон ямар байвал ёс суртахуунтай, ёс суртахуунгүй гэх вэ? Гэдгийг мэдэх болсон тэр үеэс /ойролцоогоор 3-5 нас/ хүүхдэд илэрч эхэлдэг. Эхэн үедээ супер эго нь сайн болон муу зан үйлийн талаарх эцэг, эхийн төсөөлөлтэй холбоо бүхий найдварыг тусгаж байдаг. Зөрчил шийтгэлээс зайлсхийхийн тулд үйлдэл бүрдээ энэхүү хязгаарлалтанд тохируулж сурдаг.
216.Сэтгэл хөдлөлийн давтан сургалт.Шинээр бий болж буй оюун санааныхаа сэхээрлийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сурахад нь өвчтөнийг чиглүүлэн дэмжихийг сэтгэл хөдлөлийн давтан сургалт гэнэ. Сувилгаа-заслын арга бүр нь зан үйлийнхээ шалтгааныг гүнзгий ойлгох боломжийг өөр өөрийнхөө онцлогийн хүрээнд өвчтөн олгож байдаг. Гэхдээ психоаналитик онолд нэн чухал тооцогддог дан ганц сэхээрэл хангалттай биш юм. Аналитикч эмчийнхээ өдөөлтөнд орсноор өвчтөн амьдралд хандах өөрийнхөө шинэ хандлагыг цаг тухайд нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сурах ёстой. Тэд өөрөөр бодож юмыг өөрөөр хүртэн хүлээн авч, мэдэрч мөн өөрийгөө шинэ янзаар авч явж сурах ёстой. Ингэхгүй л бол психоанализ нь хүний сэтгэл санааны хүчийг барсан, зардал чирэгдэл ихтэй, ихэд сунжирсан ерийн нэгэн дасгал болохсон билээ. Эхлээд асуудлыг заавал зохих түвшинд ухамсарласан байх шаардлагатай байдаг учраас сэтгэл хөдлөлийн давтан сургалт нь үндсэндээ сувилгаа-заслын төгсгөлийн шатан дээр явагддаг байна.
217.Соёлын релятивизмийн чиглэл.Угсаатны сэтгэл зүйн судалгаанд хөгжлийн явцад үндсэн гурван чиглэлийн хандлага ноёлох байр суурь эзэлж ирсэний нэгэн чиглэл энэхүү чиглэл юм. Соёлын релятивизмийн чиглэл нь ард түмний ертөнцийг сэрэн мэдрэхүй, хүртэх, сэтгэн бодох соёл хооорондын ялгааг тодотгон тэмдэглэдэг. Бүх соёд ач холбогдол, үнэт зүйлсээрээ адил биш ингэхдээ чанарын хувьд өөр гэж авч үздэг. Харин ард түмний сэтгэл зүйн ялгааг биологийн хүчин зүйлсийн бага зэргийн хувьсал дээр тулгуурлан тайлбарлаж болохыг Оросын эрдэмтэн Т.Г.Стефаненко тэмдэглэдэг. Соёлын релятивизмийн хүрээнд шинжлэх ухааны олон тогтолцоот үзэл бүрэлдэн бий болсон.
218.Сэрлийн физиологи үндэс.бол задлан ялгагч /анализаторын/ үйл ажиллагаа ба энэ нь:а/цочроолыг хүлээн авах төв мэдрэлийн тогтолцооны захын аппарат болох хүлээн авуур:б/ хүлээн авуурт үүссэн хөөрлийг хүний их тархины тал бөмбөлөгийн гадрын зохих хэсэгт дамжуулах афферент /төв рүү тэмүүлэх/ мэдрэлийн суваг:в/ хүлээн авуураас ирэх мэдрэлийн дохиог “боловсруулах” задлан ялгагчийн тархины гадрын төв хэсэг:Олон төрлийн цочроол /өнгө, дуу, шүргэлт, хөдөлгөөн/ зохих хүлээн авуурт /рецептор/ үйлчилснээр хөөрлийг үүсгэдэг. Энэхүү хөөрөл хүлээн авуураас төвд тэмүүлэх мэдрэлийн замаар дамжин задлан ялгачийн төв хэсэг, хүний их тархины гадарт хүрнэ. Задлан ялгагч бүрт төв хэсэг хамааралтай ба түүнийг тойрон маш олон тооны мэдрэлийн эс байрладаг. Задлан ялгагч бүрийн цөм нь захаас ирэх дохионд анализ, синтез хийх үүрэгтэй. Их тархины гадрын тодорхой хэсгийн задлан ялгагч бүрийн цөмд багтах мэдрэлийн эсүүд нь хүлээн авуураас төвд тэмүүлэх мэдрэлийн замын тархин дахь хэсэгт байрладаг.
219.Спортын сэтгэл судлал.Спортын сэтгэл судлал нь юуны өмнө мэргэжлийн тамирчдыг сурган бэлтгэх ажлын сэтгэл зүй, спортын мэргэжлийн хүмүүсээс спорт, биеийн тамирын уралдаан тэмцээнд бэлтгэн оролцож амжилтанд хүрэх, спортын ур чадвараа байнга дээшлүүлж байх ажлын сэтгэл зүй болон спортын олон төрлүүд нь нийт хүмүүсийн болон спортын мэргэжлийн хүмүүсийн сэтгэл санаа, оюун ухаан, ёс суртахууны болон гоо зүйн соёлд хэрхэн нөлөөлөх, тамирчдад эр зоригийн шилдэг чанаруудыг төлөвшүүлэх ажлын сэтгэл зүйн онцлогыг судлана. Спортын сэтгэл судлал нь сэтгэл судлалын шинжлэх ухааны тусгай салбар бөгөөд спортын үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлог, түүний янз бүрийн хэлбэр, бие хүн, тамирчны сэтгэл зүйн онцлогыг бас судалдаг.
220.Суралцах үйл ажиллагаа. Хөдөлмөрийн дараачийн үйл ажиллагаанд бэлтгэгдэж амьдралын өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийн чухал нөхцөл болсон мэдлэг чадвар, дадлыг эзэмшихэд чиглэгдсэн үйл ажиллагааг сурах үйл гэдэг. Сурагчдын сурах ажиллагаа нь багшийн шууд удирдлагын дор явагддагаараа насанд хүрсэн хүний сурах үйлээс ялгаатай юм. Сурагчид багшийн удирдлагын дор тмэдлэг эзэмшиж чадвар далыг өөртөө идэхитэй төлөвшүүлдэг. Мэдлэг эзэмших процесс нь сурагчдын сэтгэхүйн үйл ажиллагааны идэвхитэй үйлдлийн дүнд явагдана. Заагдаж байгаа шинжлэх ухааны үндсийг сурч эзэмшихэд сурагчид эд юмс үзэгдлүүдийг задлоан шинжлэх, харьцуулах адил төстэй эсвэл эерэг сөрөг талуудыг олж илрүүлэх зэргээр сэтгэхүйн нарийн үйлдлүүдийг тасралтгүй хийдэг юм.
221.Сэрлүүдийн харилцан үйлдэл. Сэрлүүдийн үйл ажиллагаа бие биеэсээ шалтгаална. Өөрөөр хэлбэл, нэг анализаторын үйл ажиллагаанд нөлөөлж түүний хүчийг сайжруулах буюу бууруулахад нөлөөлнө. Мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг байнга дасгалжуулах замаар хүний сэрлийн мэдрэх чанарыг дээшлүүлж болно. Жишээ нь: нэхмэлийн үйлдвэрт он удаан жил ажилласан хүмүүүс хар өнгийг 40-60 янзын өнгө болгон мэдэрч чаддаг байна. Нэн ялангуяа хараа сонсголгүй хүмүүсийн сонорын болон үнэртэх, хүрэлцэх сэрлүүдийг тусгай аргаар дасгалжуулсны дүнд эрс сайжруулсан туршилт бий. Тэд сонсголгүй мөртлөө хөгжмийн ая дууг маш нарийн мэдэрдэг болсон явдал олонтой тохиолдоно.
222.Сэтгэхүйн анализ, синтез үйлдэл. Бүхлийг түүний хэсэгт нь сэтгэн задлах буюу эд юмыг түүний бүрэлдэхүүн хэсэгт нь сэтгэн ангилах процессыг сэтгэхүйн анализ үйлдэл гэнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө хүрээлэн байгаа материаллаг ертөнцийн үзэгдэл юмсыг түүний тодорхой хэсэг, тодорхой шинж чанараар задлан ангилж сэтгэж байгаа үйлдэл юм. Сэтгэхүйн анализ үйлдлийн процесст бүхэл ба хэсгийн хоорондын харьцаа илэрхийлэгддэг гэнэ. Харин синтез үйлдэл нь юмс үзэгдлийн тусгай хэсэг. Хэсэг шинжүүдийг нэгэн бүхэл зүйлд нэгэн зүйлд нэгтгэн сэтгэж байгаа процесс юм. Өөрөөр хэлбэл нэгэн бүхэл зүйлийг түүний бүрэлдэхүүн хэсэгт нь задлан ангилаад дараа нь түүнийг дахин нэгэн бүхэл зүйл болгон сэтгэн нэгтгэж байгаа процесс бол сэтгэхүйн синтез үйл мөн.Энэ хоёр үйл хоорондоо логик нарийн холбоотой хөгждөг.
223.Сэтгэмж. Сэтгэмж нь ямар нэгэн зүйлийг баталсан буюу үгүйсгэсэн хэлбэрээр илэрдэг бөгөөд үг өгүүлбэрээр илэрч байдаг. Хэл ба үг яриагүйгээр хүн төрөлхтөн өөрийн дотоод бодол санааг гадагш нь дамжуулу илэрхийлж чадахгүй .Сэтгэмж нь хүний дотоод сэтгэхүйн хөгжлийн төвшинг илэрхийлэх, зэвсэг юм. Ийм учраас сэтгэмжийг бий болгоход хэл зүйн нарийн хууль дүрэм онцгой ач холбогдолтой юм. Сэтгэмжээр хүний сэтгэхүйн үйлийн хөгжлийн төвшин болон сэтгэхүйн эмх цэгц тодорхойлогддог. Сэтгэмж нь субъект, предикат, холбоос гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сэтгэмж юуны тухай өгүүлж байгаа нь субъект, субъектийн тухай үгүйсгэх буюу баталж байгааг предикат гэнэ. Харин субъект, предикат хоёрын хоорондын харилцаа холбоог илэрхийлж байгаа зүйлийг сэтгэлгээний холбоос гэнэ.
224.Сэтгэлийн тэнхээ, зоригийн физиологи үндэс. Их тархины гадрын дагзны хэсэгт хүний хөдөлгөөний идэвхийг удирддаг төв байдаг. Тэр нь тархины гадрын бүх хэсэг, түүнчлэн задлан ялгагчийн гадаргын төгсгөлүүдтэй холбоотой байдаг. Тархины гадрын аль нэг хэсэгт үүссэн хөөрөл, хөдөлгөөний хэсэгт хүрч мөн хөөрлйиг үүсгэх боломжийг бий болгодог. Задлан ялгагчаас хөдөлгөөний хэсэгт ирж байгаа мэдээлэл нь хөдөлгөөний хариу үйлдлийг эхлүүлэх өвөрмөц механизм болдог. Тархины гадрын бусад хэсэгт холбогдсон хөдөлгөөний хэсэг нь хүний ухамсартай хөдөлгөөн, үйл ажиллагааны урьдал болдог. Сэтгэлийн тэнхээ, зориг нь нөхцөлт рефлексийн гаралтай. Мэдрэлийн түр холбоосын үндсэн дээр маш олон төрлийн нийлэмж, тэдгээрийн систем үүсч бэхждэгээс чиг зорилготой үйлдэл явуулах боломжтой болдог. Тархи нь агшин бүрт гүйцэтгэж буй үйлдлийн мэдээллийг тасралтгүй цуглуулж байдаг. Энэ мэдээллүүд нь урьдаас боловсрогдсон үйлдлийн программд даруй шилжиж байдаг. Хэрэв тухайн үйлдэл урьдчилан төлөвлөсөн хөтөлбөртэй нийцэж байвал үйлдлийн явцад ямар ч өөрчлөлт ордоггүй. Хэрвээ мэдээлэл нь тархинд бичигдсэн хөтөлбөртэй нийцэхгүй бол практик үйл ажиллагааны үйлдэл нь өөрчлөгдөнө эсвэл урьдчилсан хөтөлбөрт өөрчлөлт ордог.