Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу https://psychology-mn.blogspot.com/

Үсгээ сонгоно уу

Y

239.Үйл ажиллагаа-энэ нь гүн ухаан, нийгэм судал, СС-н шинжлэх ухааны категори юм. Үйл ажиллагаа гэдэг нь үзэл санааны үнэмшил, ёс суртахууны зарчим хэрэгжих үйл явц буюу ухамсраар зохицуулагдаж байдаг, нийгмийн түүхэн тодорхой харилцаагаар нөхцөлдсөн хүний өвөрмөц идэвхит чанарын дээд хэлбэр юм. Нөгөөтэйгүүр үйл ажиллагааг чиглэсэн зорилго, ухамсартайгаар хүн өөрийгөө болон хүрээлэн байгаа орчноо хувьсган өөрчлөх үйл явц тэдгэрийн үр дүн үйлчлэлүүдийн нийлбэр цогц гэж үзэж болох юм.


240.Үндэстний сэтгэл зүй- агуулга чиглэлээрээ үндэстний зан үйл, аж төрөх ёсны өвөрмөц онцлогийг үүсгэж байдаг сэтгэлзүйн онцлог шинжүүдийн нийлбэр цогцыг үндэстний сэтглзүй гэнэ. Үндэстний сэтгэлзүй нь нийгэм, сэтгэлзүйн үзэгдлүүдээс тогтох боловч үндэсний хэл, соёл, эх орноо, үндэстнээ гэсэн үзэл бодол, үндэстний бахархал, ухамсар бид нар гэсэн сэтгэл зүйн гол бүрэлдэхүүн хэсгүүд юм. Үндэстний сэтгэлзүйг үндэстний сэтгэхүйн хэв шинж голлон тодорхойлно. Сэтгэхүйн хэв шинж нь өөрөтө үндэстний зан чанра, зан төлөв, сонирхол, ухамсар сэтгэлгээ зуршил, бэлгэдэл, зан заншил, уламжлал зэргийг үзэгдлүүдийг багтаадаг. Үндэстний сэтгэхүйн хэв шинжийн хамгийн тогтвортой зүйл бол үндэстний зан чанар юм.

241.Үндэстний зан чанар- үндэстний зан чанар гэдэг бол үндэстний сэтгэлзүйн өвөрмөц шинж байдлыг тодорхойлж, түүнийг бусад үндэстний сэтгэлзүйгээс ялгаж байдаг сэтгэхүйн шинж чанаруудын нийлбэр цогц юм. Энэ шинж чанарт хүмүүсийн сэтгэлгээ, араншин,зан төлөвийн онцлог, биеэ авч явах ёс, заншил, дадал зуршил зэрэг зүйлс хамаарна. Үндэстний зан чанар нь бусад үндэстэнд байх боловч тэр нь олон янзын хэлбэр байдлаар илэрдэг, тухайн үндэстний гишүүдийн зан чанарын ерөнхий хэв шинжийг тусгасан байдаг, тухайн үндэстний түүхэн хөгжлийн явцад шинэчлэгдэж хэв шинж чанаруудаар баяжиж, зарим хэрэгцээгүй болсон шинж чанараа гээж байдаг онцлогтой.

242.Үндэстний ухамсар- Үндэстний сэтгэл бахархал нь цогц шинжтэй болж ухамсарлагдах замаар хүмүүст үндэстнээ гэсэн үзэл бодол үйл ажиллагааны үнэлэмж баримжааны тодорхой тогтолцоо тогтдог. үүнийг үндэстний ухамсар гэдэг. Үндэстний ухамсарт түүх, соёл, хэл төвийн байрыг эзэлдэг.

243.Үнэмшил- Үнэмшил гэдэг нь нийгмийн бүлгээс бие хүнд, нэг бүлгээс нөгөөд, нэг хүнээс бусад хүнд дамжуулж байгаа мэдээллийг эмзэглэлгүй шүүмжлэлгүй шууд хүлээн авахад чиглэсэн сэтгэлзүйн төлөв сэтгэл хөдлөлтэй холбоотой үйл явц мөн. /Ц.Эрдэнэсамбуу  “Сэтгэл судлалын товч тайлбар толь”1998/

244.Үг-үг гэдэг бол бусад цочроогчийн адил бодит нөхцөлт цочроогч юм. Энэ нь их тархины тал бөмбөлөгт ирэх бодит цочроогчтой холбоотой бөгөөд тэдний бүгдийг нэрлэж тэднээс бие махбодид нөлөөлөх тэр үйлдлийг төлөөлж бий болгож чаддаг. Тиймэс үгийг И.П.Павлов “дохионы дохио” гэж нэрлэсэн байдаг. Үгйин үйлчлэх хүч нь яригч хүний нэр хүнд хэллэг хийгээд, хэдий чинээ сэтгэл татах өнгө аястай байхаас ихээхэн шалтгаалдаг. Үг хүний бүх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байдаг.    /Л.Уранцэцэг Ч.Түмэндэмбэрэл         “Сэтгэл зүйн зугаатай өгүүллэгүүд”/