166.Өвчирхөх эмгэг (ипохондрия – hypochondriasis)-Эмгэг зан үйлийн биеийн эмгэгийг нэг төрөл болох өвчирхөх эмгэг буюу ипохондри туссан хүн байнга эрүүл мэнддээ санаа зовж, эрүүл мөртлөө өвчтэй болчихлоо гэж ярих үйлдлүүдийг их гаргадаг.
Мөн оношлогоо хийлгээд эрүүл байна гэсэн хариу гарсан ч цааш “эмчээр явсаар л байдаг”. Энэ өвчлөлийн шалтгаан нь депресс, өөрийн үнэлэмж доогуур байдал, үзэн ядалт, хараат байдалд байх гэсэн зүйлүүд байх магадлалтай. Нөгөө талаас эдгээр хүмүүс нь өвчлөлтийн хэт өндөр мэдрэмжээсээ болоод жирийн мэдрэмжийг хэтрүүлж, буруу тайлбарладаг гэж үздэг. Нийгмийн харилцааны хүрээнд авч үзвэл энэ нь хүрээлэн буй орчноосоо анхаарал, тусламж авах гэсэн хэлбэр байж болно.
Мөн оношлогоо хийлгээд эрүүл байна гэсэн хариу гарсан ч цааш “эмчээр явсаар л байдаг”. Энэ өвчлөлийн шалтгаан нь депресс, өөрийн үнэлэмж доогуур байдал, үзэн ядалт, хараат байдалд байх гэсэн зүйлүүд байх магадлалтай. Нөгөө талаас эдгээр хүмүүс нь өвчлөлтийн хэт өндөр мэдрэмжээсээ болоод жирийн мэдрэмжийг хэтрүүлж, буруу тайлбарладаг гэж үздэг. Нийгмийн харилцааны хүрээнд авч үзвэл энэ нь хүрээлэн буй орчноосоо анхаарал, тусламж авах гэсэн хэлбэр байж болно.
167.Өдөөгч-Психоанализ онолд амьдралын ба үхлийн гэсэн хоёр төрлийн зөн билэг байдаг гэж үздэг. Зөн билэг нь эх булаг, зорилго, объект ба өдөөгч гэсэн 4 үндсэн хэмжүүртэй. Өдөөгч гэдэг бол психоанализд зөн билгийг хангахад шаардагдаж байгаа хүч, энергийн хэмжээ юм. Тодорхой зорилтуудыг эрэх явцдаа тухайн хүний даван туулах шаардлагатай болж байгаа саад тотгорын төрө, тоог тодорхойлж болно.
168.Өнгөний сэтгэлзүй (психология цвета – color psychology)-Өнгийг бид өдөр тутмынхаа амьдралд байнга хэрэглэдэг сэтгэлзүйн хүчтэй зэвсэн юм. Үүнээс гадна өнгө нь үргэлж ямар нэг зүйлийг бэлэгдсээр ирсэн. Гэвч энэ нь тухайн үндэстний соёл уламжлал зан заншлаас хамаарч ялгаатай байдаг. Өнгийг зөв хэрэглэвэл эерэг эсвэл сөрөг сэтгэгдэл төрүүлж, борлуулалтаа нэмэгдүүлж, олныг тайвшрүүлж эсвэл тамирчны амжилтанд ч нөлөөлж болно. Бор өнгө нь ихэвчлэн найдвартай тогтвортой байдал болон нөхөрлөлийг билэгддэг. Хар өнгө их нухацтай буурь суурьтай өнгө гэж тооцогддог ба эрх мэдэл болон хүч чадлын билэгдэл. Зарим саарал өнгө өндөр нас, үхэл, татвар, сэтгэл гутрал зэргийг илтгэнэ. Дэлхийн ихэнх улс орнуудад сүйт бүсгүйчүүд гэгээн ариуныг билэгдэж цагаан даашинз өмсдөг бол зарим Азийн орнуудад цагаан өнгө уй гашууг билэгдэнэ. Үзэм ягаан өнгө нь эрх ямба, эд баялаг, тансаг хэрэглээг билэгдэнэ. Ногоон өнгө нь энх тайван, амар амгалан байдал, эв эе, өгөөмөр зан, тус дэмжлэг гэсэн ойлголтуудтай холбогдоно. Цэнхэр өнгө шударга зан,надвартай байдал, мэргэн ухаан, үнэнч сэтгэлийн өнгө. Шар өнгө оптимистик өнгө гэж тооцогдох боловч хэтрүүлж хэрэглэвэл фрустрац эсвэл уур хилэн үүсгэж болно. Хамгийн хүчтэй бас сэтгэл хөдлөлийг үүсгэдэг улаан өнгө нь зүрхний цохилт болон амьсгааг хурдасгадаг.
169.Өөрийгөө ажиглах арга (метод интроспекций – introspection)-Өөрийгөө ажиглах арга буюу интроспекцийн (лат. introspecto – дотогшоогоо харах) арга нь сэтгэл судлалын анализ хийх арга. Өөрийгөө ямар ч багаж хэмжүүр ашиглалгүйгээр ажиглахад гол арга нь оршино. Ж. Локкийн хүний туршлагыг гадаад ба дотоод гэж ангилсан болон Рене Декартын бүтээлүүд дээр өөрийгөө ажиглах арга тулгуурласан. Германы эрдэмтэн В.Вундт ХХ зууны сүүл үед анх энэ аргыг дэвшүүлсэн ба структурализмд хэрэглэгдэж байсан. Гэсэн хэдий ч өөрийгөө судлах гэсэн тэр оролдлого нь ухамсартай үйлдлүүдийг хувиргадаг болохыг сэтгэлзүйчид олж тогтоосон.
170.Өөрийгөө идэвхжүүлэх онол (самоактуализация – self-actualization)-Өөрийгөө идэхжүүлэх (лат. actualis - үнэн бодит) — хүн өөрийн авъяас чадвараа илүү хөгжүүлэх, өөрт байгаа боломжоо бүрэн нээх хүсэл эрмэлзэл. Өөрийгөө идэвхжүүлэх онолыг А. Маслоу”хэрэгцээний пирамидын” хамгийн дээд хэрэгцээ гэж үзсэн. Тэрээр 1940-өөд оны хэрэгцээний шатлалын онолоо боловсруулан гаргажээ. А.Маслоу хүнд маш олон янзын хэрэгцээ байдаг бөгөөд эдгээр нь эрэмбэлэгдсэн шаталсан хэлбэртэй байдаг 5 хэрэгцээ юм гэж үзсэн. Хүний олон янзын хэрэгцээг 5 үндсэн ангилалд хувааж авч үзсэн. Үүнд:
1 Бие физиологийн хэрэгцээ: Хүнд юуны өмнө хооллож ундлах, унтаж амрах, өмсөх, орон байртай байх зэрэг хэрэгцээ байдаг үүнийг анхдагч буюу төрөлхийн хэрэгцээ гэдэг.
2 Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй бах хэрэгцээ: Ирээдүйд хүний бие физиологийн хэрэгцээ баталгаатай хангагдаж байх, хүрээлэн байгаа орчны зүгээс ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ юм. Байгууллагын ажилчдын хувьд энэ нь даатгал тэтгэвэр тэтгэмжийн хувьд баталгаатай байх, баталгаатай ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангагдсан байх хэрэгцээ юм.
3 Нийгмийн хэрэгцээ: Хүмүүсийн аль нэгэн бүлэгт хамааралтай байх, нийгмийн харилаанд орж байх, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх хэрэгцээ юм.
4 Хүндлүүлэх хэрэгцээ: Өөрийн авъяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, тэдэнд хүндлүүлэх, өөрийгөө хүндлэх хэрэгцээ юм.
5 Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ: Энэ нь өөрийн авъчас чадвар дадлага туршлага боломжоо амьдралд хэрэгжүүлэх хувь хүний өсөн дэвжих хэрэгцээ юм. Тэрээр анхдагч хэрэгцээнээс эхлэн хэрэгцээ хангагдаж явах ба аль нэг хэрэгцээ хангагдаагүй үед шат алгасч хэрэгцээ хангагдахгүй гэжээ.
Маслоугийн онолын гол ач холбогдол нь хүний үйл ажиллагааны тодорхой тэмүүлэлийн эх сурвалж нь хэрэгцээ гэж үзсэнээс гадна байгууллагын удирдлага нь хүмүүсийн хэрэгцээг мэдсэнээр түүнд тохируулан идэвхижүүлэлтийн арга хэрэгслээ сонгож, ингэснээр тэднийг хүчтэй идэвхжүүлэх нөлөөтэй болохыг харуулсанд байгаа юм.
а. өтлөлтийн энгийн ухаан сулралт
б. Ойгүйдлийн хам шинж зонхилсон ухаан сулралт
в. Пикийн өвчин
г. Альцгеймерийн өвчин хэмээх нэртэй клиникийн хувилбаруудад хуваагддаг.
175.Өтлөлтийн сэтгэл судлал (геронтопсихология – gerontopsychology)-Өтлөлтийн сэтгэл судлал буюу геронтопсихология нь өндөр настай хүмүүсийн сэтгэхүйг судалдаг насзүйн сэтгэл судлалын нэг салбар юм. ХХ зууны дунд үеэс салбар ухаан болж бүрэлдсэн. Өтлөлтийн сэтгэл судлал нь хөгшрөлтийн физиологийн ерөнхий процесс болон тухайн хүний хөгшрөлтийн явцын холбоо хамааралын онцлогийг судалдаг. Мөн хүний хөгшрөлтийн явц дахь өөрчлөлтүүд судлах зүйл нь болдог. Зорилт нь хүний идэвхтэй амьдралын хэв маягыг уртасгах явдал юм. Үүсэх болсон шалтгаан нь тухайн үеийн нийгмийн асуудлууд буюу өндөр настай хүмүүсийн хөдөлмөрийн чадвар, амьдралын байдал мөн эдгээр хүмүүсийн тоо олширсонтой холбоотой юм.