Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу https://psychology-mn.blogspot.com/

Үсгээ сонгоно уу

Н

139.Невротик түгшүүр-Гадагшаа илэрхийлэн гаргах боломжгүй сэтгэлийн хөөрөл, түлхэц, ухамсарлагдсанаас болж тулгарах аюулын хариуд үүсч буй сэтгэцийн түгшүүр, зө билэг түлхцийг, ялангуяа бэлгийн болон түрэмгийллийн хөөрлийн Его хянаж чадахгүй байж магадшүй гэж эмээх сэтгэлтэй холбоотой.

140.Неврологи-сэтгэцийн амьдралын 3 бүтцийн хөдөлгөөнт харилцан үйлчлэлийг авч үзэхгүйгээр хүний зан үйлийг бүрэн ойлгох боломжгүй. Үүнийг Фрейд маш энгийн неврологи болон биологийн түвшинд буулган ажиглаж, засан шинжиж болно гэж таамаглаж байсан.

141.Найралдах-нэгдэх холилдох гэсэн утгатай. Янз бүрийн ухагдахуун нэгэн цогцод нийлэх үйл. Фрейд үүнийг зүүдийн судлах явцдаа найралдахыг зүүдний ажилын нэг дэх үе шат гэж үзсэн.

142.Невроз-эрчимтэй түгшүүр үүссэнээс бий болох өөрчлөлтүүд. Энэ үеийн түгшүүр нь хамгааллын механизмуудыг хэрэглэх чадваргүй болсонтой холбоотой. Его үл ухамсарлагдахуй дахь зөрчилтэй тулгарна.

143.Ноогени невроз-экзистенцийн бачимдал яваандаа невроз үүсгэж болно. Экзистенцийн вакуум өвчний шинж тэмдгүүдийг үүсгэж  байгаа тохиолдолд “ноогени невроз” гэсэн нэр томъёог хэрэглэнэ. Франкл ноогени неврозыг “оюун санааны асуудал, ёс зүйн зөрчил, Супер его ба жинхэнэ ухаарал 2н хооронд үүсч байгаа зөрчилд суурилсан невроз” гэж тодорхойлсон.

144.Невротик гурвалжин-“экзистенцийн вакуумын улмаас хүн төрөлхтөн невротик шинжтэй болж байна” гэж Франкл үзсэн. Экзистенцийн хоосролын хаьтгайрлын нөлөөлөл зөвхөн ноогени невроз ба олныг хамарсан невротик гурвалжинг үүсгэдэг. Невротик гурвалжин гэсэн нэрийг Франкл сэтгэл гутрал, мансуурал, залуучуудын дунд амиа егүүтгэх үзэгдэл нэмэгдэж байгаа явдал гэж үзсэн.

145.Нирвипалка-эртний Энэтхэгийн сэтгэгчид хүний хүртэхүйн асуудлыг судалж байсан ба тухайн үеийн ном зохиолд тэмдэглэгдсэнээр хүний хүртэхүйг 2 хуваасны нэг нь нирвипалка юм. Энэ нь шууд бус, тодорхой бус иүртэх хүртэхүй юм. Цэвэр мэдрэхүйн эрхтнээс юм шууд нөлөөлөх замаар хүртэх үйл явц.

146.Нейрон-Хүний мэдрэхүйн тогтолцооны гол цөм. 1900 оны эхээр Испаны эрдэмтэн С.Сяжал нээсэн. Хүний тархинд ойролцоогоор 100 тербум орчим байдаг. бусад эсүүдтэй дунджаар 10-15 мянган ширхэг холбоос үүсгэдэг. Урагт байх үед бүрэлдэж ахиж шинээ бий болдоггүй.

147.Нийлэмжийн онол-Хүний ухамсар, сэтгэцийн үзэгдлийн учир шалтгааныг судалдаг сэтгэл судлалын урсгал.Энэ онол нь 3үе шатыг дамжин хөгжсөн. Хүний мэдрэлийн нийлэмж холбоосуудын мөн чанар үйл ажиллагааны онцлогийн талаар эртний Энэтхэг болон Грект судалж байсан ч 17-р зууны үеэс уг асуудалд жинхэнэ Детерминист зарчмын үүднээс хандах болсон. Англий эмч Гартли \1705-1757\ “Мэдрэлийн нийлэмж холбоос нь сэтгэцийн үйл ажиллагааны онцлогийг бүхэлд нь тайлбарлаж чадах ихээхэн нийтлэг ач холбогдолтой категори”хэмээн анх удаа тодорхойлжээ.

148.Нийгмийн пеперци-Нийгмийн объеяктийг хүртэх процесс бөгөөд үүнд гол төлөв хүмүүс ба нийгмийн бүлгүүдийг ойлгодог. Нийгмийн объектуудыг түүн дотор хүмүүс ба тэдгээрийн бүлгүүдийг хүртэх үйл явц юм. Мөн харилцин үйлдэл, харилцан хандлага, харилцан хүртэхүй юм. Нийгмийн пеперци харилцан хандлага харилцаа харилцан ойлголцол, харилцан нөлөөллийн үндсэн дээр нийгэм сэтгэл зүйн бусад бүх үзэгдлүүд ба процессууд бий болж бүрддэг бөгөөд үүрэг ажиллагаа явуулдаг феноменүүд юм. Ийм учираас тэдгээр нь суурь гэж нэрлэгддэг.

149.Нойр-Нойрийг биологийн цаг зохицуулж байдаг. Дунджаар хүн 16 цагийн сэрүүн 8 цагийн унтаа байдалтайгаар байхаар зохицуулдаг. Эрдэмтэд нойрийг электрецедолограф гэдэг багажаар нойрний онцлогийг судалдаг. Хүн хоногт 90 мин бүхий давтамжтайгаар 4 үе шат дамжин нойрсдог. Хүн нойргүйгээр 2-3 хонсоны дараа анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болон стрессын шинжтэй болно.

150.Нийгмийн сэтгэл судлал-Нийгмийн харьцааны бүхий л хэлбэр эргээд хүмүүсийн сэтгэл зүйн харьцаа хандлагаар сүлбэгддэг, өөрөөр хэлбэл түүнд оролцог ч хувь хүмүүсийн бодит харилцан үйлдлийн үр дүнд үүсдэг сэтгэлийн хөдөлгөөний догдлол зэрэг  субъектив  холбоо тогтоож байдаг. Сэтгэл зүйн хандлага бол нийгмийн ямар ч харьцааны амьд эд эс юм. Нийгмийн ба сэтгэлл зүйн харьцаа хандлагуудын хоорондын ялгааг авч үзвэл нийгмийнх нь өөрийн үүслээрээ хэрэв материаллаг гэж нэрлэвэл тэр нь олон нийтийн доторх эд агуурсын нийгмийн ба үүрэг ролийн хувиарлалтын үр дүн.

151.Нүд Нүд нь гэрэлт мэдэрлийн төгсөглүүдийн савханцар лонхонцор янү бүрийн  гэрлийн дохио гэрэлт мэдрэмж үүсэн. Арбын эрдэмтэн Ибн Аль Хайсам нь харааны хүртэхүйн талаар шинэ тайлбар хийсэн. Харааны эрхтэнийг нүдий оптик багажтай зүйрэлсэн. Мөн гэрлийн бөөгнөрөл түүний холимог хэлбэрийг тодорхй судалсан.

152.Нийгмйн нөлөөллийн сэтгэл судлал-Одоохондоо нийгмийн сэтгэл судлалд сулавтар хөгжсөн салбар бөгөөд янз бүрийн амьдрал үйл ажилгааны нөхцөл дахь хүмүүс ба бүлэгт нөлөөлөх арга зүй тогтлын онцлогыг судалдаг

153.Нийгэм улс төрийн харилцан хандлага-Энэ бүлэг дотор олон нийтийн ба бусад арга хэмжээ явуулах бэлтгэх процесст үүсдэг харилцан хандлага юм.

154.Ноёлох сэдэлжүүлэлтийн хөөрөл-Хэрэгцээ олон хувилбартай байдгийнхаа хүчээр хүнийг янз бүрийн үйлдэлд өдөөж нэг цаг үед зэрэгцэн орших нь цөөнгүй.ийм учираас хэрэгтэй үйлдлээ хийхэд ноёлогч сэдэлтийн хөөрөл гол үүрэг гүйцтэгдэг

155.Неофрейдизм-20-р зууны 20-30 аад оны үес үүссэн фрейдизмийн онол дээр тулгууралдаг. Гол төлөөлөгчид нь Юнг,К. Хорни , г. Салливен, э. Фромы, А. Адлер юм. Хүний өвөрмөц онцлогын төв нь хүний зан үйлд ухамсар чухал үүрэгтэй.

166.Необиховризм-1930 с 1960 оны үед үүсэн. Америкт үүссэн. Гол төлөөлөгчид нь Э. Толнен,К. Хоал, Б. Схинер Гатры нар юм. Хүн нийгэмийн амьтан учираас нийгмийн харилцаанд орж нийгмийн цочироогчидод хариу үйлдэд үзүүлж байдаг

167.Нийгмийн тустай үйл ажилгааЭнэ нь хүний хөгжиж  түүний чухал чанарууд төлөвшдөг нөхцөл болох хөдөлмөр юм