Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу https://psychology-mn.blogspot.com/

Үсгээ сонгоно уу

М


139.Мэдрэмж-Хувь хүний амьдрал үйл ажиллагаа, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах, хамтран ажиллах явцад сэдэл төрүүлэх, өдөөх үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэмж бие хүний ерөнхий хөгжлийн, ялангуяа түүний сэдлийн хүрээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байна. Хүний мэдрэмж нь түүхэн шинжтэй.
Мэдрэмжийн илрэх хэлбэр, хэв шинж янз бүрийн ард түмний хувьд өөр өөр байхаас гадна, нэг үндэс угсаа соёлд хамаарах түүхэн үеийн хүмүүсийн мэдрэмж харилцан адилгүй байдлаар илрэх төдийгүй агуулга, шинж чанар нь мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байх тал бий.


140.Мазохист-садист хэв шинж-Эрик Фроммын авч үзсэнээр ийм хэв шинжийн хүмүүс өөрийн амьдрал үйл ажиллагааны амжилт, амжилтгүй үйл явдал, нийгэмд болж буй үзэгдэл, үйл явцын шалтгааныг бий болсон нөхцөл байдалтай биш харин бусад хүмүүстэй холбон авч үздэг онцлогтой. Шалтгааныг арилгахын тулд амжилттгүй болж байгаагын үндэс гэж үзсэн бусад хүмүүсрүү энэ тэргүүнд хэрцгий зан авираа гаргадаг. Ийм хэв шинжийн хүмүүс бусдаас өө сэв эрж, юм бүхнийг сайжруулж төгс төгөлдөр болгох гэж тасратгүй үглэн тэмцэх явцдаа өөрийгөө болон эргэн тойрон дахь хүмүүсээ байж суух газаргүй болтол нь тавгүйтүүлж сэтгэлийг нь зовоож ядаргааны туйлд хүргэх нь бий. Судлаачид Гитлерыг ийм хэв шинжийн хүн байсан гэж үздэг.

141.Мотиваци буюу сэдэл-Хүний зан үйлийг өдөөх, идэвхжүүлэх талыг тодорхойлоход ашиглагддаг сэтгэл судлалын бүхий л ойлголтуудын дотор хамгийн ерөнхий утгатай нь сэдэл, сэдлэгүүд гэсэн ойлголтууд байдаг. Тэр дундаа мотиваци буюу сэдэл гэсэн ойлголт нь хамгийн ерөнхий шинжтэй, өөртөө олон төрлийн сэлэгүүдийг багтаасан байна. Сдэл нь зан үйлийн олон хувилбаруудын дундас хүмүүс дэс дарааллан сонгож, шийдвэр гаргаж байдаг тасралтгүй үйл явцын шалтгаан урьдчилсан нөхцөл юм. Сэдэл нь тодорхой зорилгод чиглэсэн хүний энэ тэр үйл ажиллагааны тогтвортой, зохион байгуулалттай шинж чанар, үйлдлийн зорилго чиглэлий тодорхойлж өгнө.

142.Мотивы буюу сэдлэг-Сэдлэг нь хүний зан үйлийг тодорхой үйлдэлрүү хандуулж өдөөж, тухайн үйлдэлийг гүйцэтгэх дотоод нөхцөл болж өгдөг. Бие хүний олон төрлийн үйл ажиллагааны учир шалтгаан нь сэдлэгүүдтэй холбоотой үүсч байдаг. Сэдлэгийн сэдлээс ялгагдах гол онцлог нь тухайн зан үйлийн эзэнд хамаатай, бие хүний тогтвортой шинж чанар болж байдаг явдал юм.

143.Мэдрэлийн тогтолцоо-Хүний зан үйлийн зохицуулалт амжилттай, үр дүнтэй явагддаг байхын тулд түүний сэтгэл санааны дотоод ертөнц гадаад нөхцөл байдал, үйлдэл, үйл ажиллагаа өөр хоорондоо маш уян хатан зохицож уялдаж байх учиртай. Физоилогий түвшинд тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэж, уялдуулан зохицуулах үүрэгийг мэдрэлийн тогтолцоо гүйцэтгэнэ. Мэдрэлийн тогтолцоо анатомын бүтэц, зохион байгуулалтын талаас дотоод эрхтэнүүд, гадаад орчин нөхцөлийг хооронд нь холбох, хөдөлгөөний эрхтэнүүдийг удирдаж байхаар байрлана. Хүний мэдрэлийн тогтолцоо тө ба зах мэдрэлээс бүрдэнэ. Төв мэдрэлийн тогтолцоонд уураг тархи, завсарын тархи нугас багтана. Мэдрэлийн тогтолцооны бусад бүх бүрдэл хэсгүүд зах мэдрэлд хамаарна.

144.Меланхолик-Энэ араншин нь сэтгэл хөдлөл ихтэй, санаагаа ил хэлдэггүй, сааталын процесс давамгайлсан үедээ хүнд байдалд ордог, ганцаардмал, сэрдэмтгий, ажил үйлс нь бүтээгүй үед сэтгэл санаагаар амархан унадаг, шинэ хамт олонч, шинэ ажилд дасахдаа удаан аймхай. Зөөлөн дуутай, хөдөлгөөн дөлгөөн, эмзэг мэдрэмтгий, хариуцлагатай, нямбай, хууль дагаж сайн баримталдаг боловч сул тал нь амархан ядардаг, өвчинд эмзэг, ичимхий, бүрэг ноомой, зожиг.

145.Моральная тревого (Moral anxiety) буюу ёс суртахууны түвшин-Супер Эгогийн зүгээс үзүүлж байгаа занал хийлэлд Эго ортсоны улмаас үүсч буй түгшүүрийн ёс суртахууны түгшүүр гэнэ. Ямар ч ёс суртахуунгүй санаа бодол, үйлдлэ идэвхтэйгээр илэрхийлэхийг хүссэн Ид-ийн хүслийн өөдөөс буруугаа мэдрэх, ичих, өөрийгөө буруутгах зэргээр Супер Эго хариулж байгаа тохоилдолд ёс суртахууны түгшүүр үүснэ

146.Мэдрэх ой-Сэрлийн хэлбэрээр гаднаас ирж байгаа мэдээлэл маш богино хугацаанд хадгалагдаад цааш нь түргэн хугацааны ойд шилжих буюу эсвэл түргэн замхарч алга болно. Хүн юмыг сонсож, харж, мэдрэх үед гаднб мэдээллийн мэдрэхүйн эрхтэнээр дамжин мэдрэх ойд очдог. Хүний сэрж мэдэрч буй бүх мэдээлэл нь мэдрэх ойд цугларна. Гэвч мэдрэх ой дахь мэдээлэл нь түргэн замхардаг. Энэ мэдээлэл секундээс илүү хадгалагддаггүй.

147.Мөрөөдөл-Хүний зохион бодохуйд түүний ирээдүйн хүслэн бууж агуулагдаж байдаг. Ирээдүйн хүслэнгийн дүр байдлыг бид мөрөөдөл гэдэг. Мөрөөдөлд хүний ирээдүйг амьдрал, ажил хөдөлмөрийн тухай, түүнд хийх хувьсалл өөрчлөлтийн төрх байдлыг тусгасан зохион бодохуйн нэг хэлбэр юм. Энэ нь хүнийг идэвхтэй үйл ажиллагаа, тэмцэл зүтгэл өөд хөтлөдөг байна

148.Мэдлэг-Мэдлэг гэдэг нь ухамсарагдсан, бат итгэл болсон мэдээлэл, бодит байдлын болон туршлагын тухай цэгцлэгдсэн дүгнэлт, түүний үр дүн мөн. Мэдлэг эзэмшинэ гэдэг бол энэхүү дүгнэлт, үр дүнг чадвар, дадал болгох явдал юм. мэдлэг нь мэдээлэл хуримтлал, төсөөлөл, ухагдахуун, бодомж, оюун дүгнэлт, онол, чадвар, дадал зэрэг хэлбэрээр байдаг. Сэргээн санах, ухамсарлах буюу итгэл үнэмшил болгох, дүгнэлт хийх, бүтээлч гэсэн мэдлэгийн хэд хэдэн түвшинг харьцангуйгаар тогтоож байх юм.