Сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авна уу https://psychology-mn.blogspot.com/

Үсгээ сонгоно уу

Л

13. Либидо-Либидо буюу бэлгийн энерги.Зөвхөн бэлгийн үйлд зарцуулагдан таашаал авах боломжийг эрэлхийлж байдаг сэтгэцийг нэг хэсэг юм.
14. Латент үе-Фрейдийн онолд гардаг хүний психосексуаль хөгжилийнхарьцангуй зогсонги үе. 6,7 наснаас өсвөр насны эхэн үе хүртэл бэлгийн хөөрлийн харьцангуй тайван, латент үе эхэлнэ. Энэ үед бэлгийн энерги буюу либидо тайван байдалд (зүүрмэглэх мэт) байж оюуны дасгал, биеийн тамир,  ижил хүйсний үе тэнгийнхэнтэйгээ харилцах сонирхол, дадлаа хөгжүүлэх зэрэг бэлгийн ажиллагаатай ямарч холбоогүй үйл ажиллагаагаар шилжин илэрч байдаг. Латент үеийг психосексуаль хөгжлийн бие даасан шат гэж үздэггүй. Учир нь энэ үед хүүхдийн биед бэлгийн тачаалийн бус шинээр бий болдоггүй бэлгийн энерги харьцангуй тайван байдалд байдаг. Латент үе бол үүнээс өмнөх бүх үеүдийг бүгдийг нь нийлүүлсэнтэй бараг тэнцэхүйц хугацааг эзэлдэг.

15. Логик-математикийн оюун ухаан-Хүний оюун ухаан нь бие даасан тусгай чадамжуудаас бүтдэг цогцолбор зүйл юм гэж Америкийн сэтгэл зүйч Х.Гардмер үздэг. Оюун ухаан нь бие даасан долоон өөр чадамжийг агуулна. Энэхүү чадамжуудын нэг нь логик-математикийн оюун ухаан юм. Энэ нь юмсын эх загвар, цуглуулга, болон оюун сорьсон болон компьютер тоглоом тоглох, тоо бодох, тооцоо шаардсан асуудал шийдвэрлэх, юмыг туршиж үзэх, зураг төсөл зохиохдоо дуртай, тооны хичээлд сайн байдаг чадамж юм.

16. Лимбийн тогтолцоо-Лимб гэдэг нь ороох гэсэн утгатай. Лимбийн тогтолцоонд амьтнаас гаралтай ухамсаргүй тогтолцоо зөн билэг, үр удмаа үлдээх, амьд үлдэхтэй холбоотой зан үйлүүд нөлөөлж байдаг гэж үздэг. Судлаачид Фрейдийн “Ид”-ийг энэ тогтолцоонд байдаг гэж үздэг. Тийм учраас лимбийг амьтны тархи гэж үздэг.

17. Лечение гипноза (Ховс эмчилгээ)-Ховсыг анх 12-р зууны үед Австарийн эмч Антон Месмер хэрэглэсэн гэж үздэг. Тэр өвчтанүүдээ байгалийн соронзоор эмчилж байсан.1920 оноос эхлэн ховсыг төдийлөн хэрэглэхээ больсон.

18. Лебраль гэр бүл-Энэ хэлбэрийн гэр бүлийн доторх уур амьсагл илүү ардчилсан гэр бүлийг хэлдэг.Гэр бүлийн гишүүд аль альныхаа эрх ашиг,үзэл бодол,эрх чөлөө,хүсэл мөрөөдлийг хязгаарлаж,захирдаггүй,нэг нэгнийгээ сонсож хүлээцтэй хандаж зөвлөж ханддаг.Гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай байна.

19. Лимфоцит эс-Хорт хавдар тусахад бие махбодийн тодорхой эсүүд хувирч хянах боломжгүйгээр маш хурдан өөрчлөгддөг.Эдгээр хувирсан эсүүд улмаар хавдар болдог байна.Хэдийгээр хавдрын үйл явц физиологи шинжтэй боловч өвчтөнүүдийн сэтгэл зүй хавдрын үйл явцад хүчтэй нөлөөлдөг байна.Психонейроэмнилогийн сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өвчнийг эсэргүүцэх үед Лимфоцит хэмээх өвчнийг эсэргүүцэх өвчтний тусгай эс секундэд 10 сая хүртэл тоогоор үүсэж бий болдог ба үүнд эерэг сэтгэл хөдлөл маш чухал гэж үздэг.

20. Лабораторын туршилт-Тусгайлан бэлтгэсэн байр тасалгаанд зохих багаж хэрэгслийг ашиглан явуулах туршилтын аргыг хэлнэ.Лабораторын аргыг сайн тал нь судалж буй сэтгэцийн аль нэг шинжийг бусад шинжүүдээс зааглаж дангаар нь судлах боломжтой.Харин дутагдалтай тал нь туршигдагч өөрийг нь судалж байгааг мэдэж байгаа нь үр дүнд сөргөөр нөлөөлж хуурамч дүр гаргах хандлагатай байдаг.