3. Когнитив-1960аад оны үед бихоризмын альтернатив хувилбар болон үүссэн. Сэтгэцийн бүх үйл явц танин мэдэхүйн хүчин зүйлүүдээр дамжин илэрч байдаг гэж үздэг. Бихоризмаас ялгагдах гол онцлог нь сэтгэцийг шинжлэх ухааны судалгааны судлагдахуун юм гэсэн байр сууринаас ханддаг байна.
Орчин үеийн когнатив сэтгэл судлал нь хүртэхүй, дүрсийг танин мэдэх, ой тогтоолт,анхаарал, зохион бодохуй,хэл яриа,сэтгэхүй ба асуудал шийдвэрлэх үйл явц,хүний оюун ухаан,зохиомол оюун ухаан гэх 10 орчим салбартай.Когнитивизмын үндсэн аргууд нь мэдээллийг хүлээн авах ба боловсруулах зүй тогтлууд дээр тулгуурладаг.Когнатив сэтгэл зүйчдийн үзлээр бүх хүмүүс уран зураачид.Хүн бүр өөрийнхөө ухамсар сэтгэхүйд орчин тойрны зүйлүүдийг зураглан төсөөлж,түүнийг ухамсар сэтгэхүйдээ буулган,өөрийн гэсэн ертөнцийг бүтээн босгодог гэж үздэг байна.4. Кинесика-Гар,хөл,толгой,их биеийн хөдөлгөөн юм. Вербал бус харилцаанд илэрнэ./хэл ярианы бус/Харааны харилцааны хэрэгсэлд ордог.Вербал бус харилцааны хэрэгсэл нь харилцааны явцыг зохицуулах,харилцагчдын хооронд сэтгэл зүйн холбоо бий болгох,үгээр дамжуулах үйлийн утга учрыг баяжуулах,сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх ба нөхцөл байдлыг тусгахад хэрэгтэй байдаг.
5. Каузалийн атрибуци-Бусад хүний сэтгэл мэдрэмж ба үйлдлийг тайлбарлах механизм/субъектийн зан үйлийн учир шалтгааныг тайлбарлах эрмэлзэл/юм.
6. Коммуникатив дэд бүтэц-Энэ нь бага бүлгийн сэтгэл зүйн бүтцэд багтдаг. Мэдээллийн урсгалын тогтолцоон дахь бага бүлгийн гишүүний эзлэх байр суурь,тэдний өөр хоорондын болон гадаад орчныг тусгагчюм. Түүнэс гадна янз бүрийн мэдээлэл ба мэдлэгийн алив нэгэн багтаамжийн төвлөрөлтийг илэрхйилэх иж бүрдэл. Аливаа мэдлэг ба мэдээллийг эзэмших нь бүлгийн гишүүний байр суурины чухал үзүүлэлт юм. Учир нь мэдээлэлд хүрч олж авах ба хадгалах нь түүнийг онцгой үүргээр хангаж, давуу талыг бий болгодог.
7. Кандинский клеромбогийн хам шинж-Өөр хоорондоо харилцан холбоотой нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн үүсгэсэн 3 бүлэг шинж болох сэтгэцийн автоматчилал,хуурамч хий үзэгдэл,мөрдөх буюу үйлчлэх агуулгатай дэмийрлээс тогтдог.Клиникт 1 тохиолдолд хий үзэгдэл,нөгөө тохиолдолд дэмийрэл давамгайлан илэрдгийг харгалзан энэ хам шинжийг дотор нь хий үзэгдэл зонхилсон кандинский-клеромбогийн хам шинж,дэмийрэл зонхилсон кандинский клеромбогийн хам шинж гэж ангилдаг байна.Хий үзэгдэл зонхилсон кандинский клеромбогийн хам шинж нь үг ярианы гажуу тусгал,эгэл хий үзэгдлээр эхэлдэг.Удалгүй жинхэнэ ба хуурамч хий үзэгдлүүд үүсдэг. Энэ үеэс бодол санаа,үйлдэл хөдөлгөөн,орчин тойронд болж байгаа үйл явдлуудыг тайлбарласан,бодол санааг давтсан ямар нэг үйлдэл хийхийг тушаасан эсвэл хориглосон дуу хоолой сонсогддог. Харин дэмийрэл зонхилсон кандинский клеромбогийн хам шинжийн үед бодол санаа,үйлдэл хөдөлгөөн сэрэл мэдрэхүй болон сэтгэл хөдлөл өөрийн удирдлагагүй болж хиймэл хүн адил автомат удирдлагаар ажилладаг болсон юм шиг итгэл үнэмшил төрдөг байна.
8. Кататони-Хүний санаа зоригоос хамаарахгүй өөрөө аяндаа үүсэж байгаа ерийн биш этгээд хачин гоёмсог, чамин шинж чанартай эмгэг үйлдэл хөдөлгөөнийг хэлнэ. Энэ хам шинж нь дотроо катотоник дошгирол, катотаник хөшил гэсэн 2 илрэлтэй. Катотоник дошгиролийн үед өвчтөний хөдөлгөөн ихэсдэг. Өвчтөний хийж гүйцэтгэж байгаа үйлдэл нь гадны тодорхой шалтгаангүй өөрөө аяндаа бий болдог. Өвчтөн ерийн биш,чамин хачин маягтай,үйлдэл хөдөлгөөнийг дахин давтан үйлддэг бол катотаник хөшлийн үед хөдөлгөөнгүй болох,булчингийн хүчдэл ихсэх,дуугүй болох шинжүүд хослон илэрдэг.
9. Корреляци-Угсаатны сэтгэл судлалд соёл хоорондоохарилцан хамааралтай нөлөөлөх үйл явц юм. Нэг ард түмэн нөгөө ард түмнийхээ соёлыг хэсэгчлэн эсвэл бүтэн хүлээн авах явцыг авч үздэг.
10. Конформность-Сэтгэл судлалд хувь хүнээс тодорхой нэгэн бүлгийн хэм хэмжээ,зуршил,үнэт зүйл хүлээн авч адилсах зохицох нийцэх байдал.
11. Конфуций-Уг сургаалыг үндэслэгч нь Күнз.Тэрээр үзэхдээ хүний мэдлэг, сэтгэлийн чанар нь төрөлхийн байдаг гэжээ. Хүн байгалиас заяахдаа өгөөмөр нинжин төрдөг бөгөөд гадаад хүчин зүйл хүнийг эвддэг. Иймээс өөрийгөө өөрөөрөө байх чадвартай болгон хөгжүүлэх, гадны нөлөөллөөс өөрийгөө хамгаалах нь чухал гээд төрөлхийн чадвараа алдахгүйн тулд күнзийн сургаалд суралцах ёстой гэсэн санаа дэвшүүлсэн. Мөн энэ сургаалыг цааш хөгжүүлэгч нь Мэн-цзы юм. Тэрээр хүний зүрх сэтгэлийг гол үзлээ болгож ,хүний буянт үйл чанарыг хүнлэг ёс шударга ёс,гэх зүйлүүдээр тайлбарласан. Харин Сюнь-цзы хүн энгийн даруу байх,бие биенээ ойлгох,санаа зовох энгийн байдлуудын төрөлхийн шинжийг үгүйсгэж хүн угаас муу чанартай төрөөд сайн сайхан чанарууд нь хүнийг хгмүүжүүлнэ гэсэн үзэл баримтлал баримталсан.
12. Коллективист-Сэтгэл судлалд эв нэгдэл, хамтран ажиллах харилцан туслах хандлага бүхий зарчмыг баримтлагч үзэлтэнг ийнхүү нэрлэдэг. Үгийн утга нь цуглуулах, нийлүүлэх.